Цаг
уурын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хурал өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Улс
орнуудыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахыг шаардсан Киотогийн протоколын
хэрэгжих хугацаа ирэх онд дуусах учир энэ удаагийн хурлаар түүнийг орлохуйц
шинэ баримт бичиг боловсруулна хэмээн шинжээчид найдаж байсан юм.Энэ таамаг
биеллээ олж, шинэ гэрээ ёсоор улс орнууд ирэх жилээс эхлэн 2015 он хүртэлх
хугацаанд агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн тодорхой
алхмууд хийхээр болжээ. Энэ асуудалд Хятадын зүгээс нэлээд идэвх санаачилга
гаргасан байна.