Монгол Улсын Засгийн
газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хүрээнд Хэнтий аймагт эзэн Чингис
хааны нэрээр овоглосон цогцолбор байгуулна гэж Ерөнхий сайд С.Батболд албан
ёсоор зарлалаа.Орон нутагтай хамтран байгуулах аялал жуулчлалын энэ
цогцолбороор дамжуулан эх түүх, соёл, уламжлалаа сурталчилах, байгаль дэлхийгээ
хамгаалах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Ерөнхий сайдыг
Хэнтий аймагт ажиллах үеэр баялагаа ашиглах нэрээр байгаль орчноо сүйдэлж
байгаа тухай Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагч хэлж байсан.
Хүүхэд, залуус байгаль орчиндоо ингэж санаа зовниж байгаад гүйцэтгэх засаглалын
тэргүүн олзуурхаж, Засгийн газар байгалиа хамгаалах чиглэлээр онцгой анхаарч,
шаардлагатай арга хэмжээ авч байгаа, цаашид хаа хаанаа хариуцлагатай байх
хэрэгтэй гэж байлаа. Харин аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саяхан
тогтоол гарган шинээр хайгуулын лиценз олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ
шийдвэрт Ерөнхий сайд баяр хүргээд төр, засаг, салбарын яамнаас гадна аймаг,
орон нутгийн захиргаа иргэдийнхээ оролцоонд тулгуурлан байгаль орчноо
хамгаалах чиглэлээр илүү үр бүтээлтэй ажиллах нь чухал гэдгийг захилаа.