Монгол улс 17 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт
зарим ургамлын хээрийн судалгааны экспедицийг ойт хээр, цөлөрхөг хээр зонхилсон
гурван бүсэд ажиллуулжээ. Энэ үеэр Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор,
Өмнөговь аймагт 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор, Төв аймгийн зарим нутгаар,
Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт 54, Дундговь, Сүхбаатар,
Дорнод, Хэнтийн аймгийн нутагт 41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тогтоосон
байна. Мөн Хангайн тойрогт 23, Монгол-Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15,
Олон нуурын хөндийд 11, Говь- Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд
12 зүйлийн нэн ховор ургамал бүртгэгджээ. Монгол улсад бүртгэгдсэн 2800 гаруй
зүйлийн нэн ховор ургамлаас эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашигладаг
382 ургамал байдаг аж.
Мөн судлаачид хомсдож болзошгүй 102 үр ургамлын жагсаалт гаргасан байна.
Эдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин цэцэг, эгэл бавран, газрын ус,
дэрэвгэр жиргэр үү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10
гаруй зүйл ургамал гадаадын зах зээлд хууль бус бизнесийн замаар их хэмжээгээр
гарах магадлалтай хэмээн үздэг.