Норвейгийн Тромс хотод далайн эрэг дээр
олон мянган май загас учир битүүлгээр үхсэн явдал хотын оршин суугчдыг
гайхшруулж байгаа талаар гаднын сайтууд мэдээлжээ. Чухам яагаад ийм олон загас
үхсэн нь тодорхойгүй байгаа ажээ.Тромс хот нь хүн амын тоогоороо Норвейгийн
ес дэх том хотод ордог байна. Түүнчлэн тухайн өргөрөгтөө хамгийн халуун хот нь
юм байна. Өмнө нь 1980-аад онд голд үхсэн загаснууд далайн усруу урсаж ирсэн
тохиолдол гарч байсан бөгөөд үүнтэй адил хэрэг болж байж болзошгүй хэмээн зарим
хүмүүс үэж байгаа гэнэ. Усан доторхи хүчилтөрөгч багассанаас загас олноороо үхсэн
хэмээн таамаглах хүмүүс ч байгаа аж. Тиймээс судлаачид загаснуудын үхлийн
шалтгааныг тогтоохоор ажиллаж буй гэнэ. Үхсэн нэг загасыг 100-150 гр жинтэй гэж
бодоход ойролцоогоор 20 тонн загас Норвейгийн Тромс хотын далайн эргийг
бүрхчихээд байгаа юм байна.