Улсын хэмжээнд байгаа 35 музейгээс эхний тавд нэрлэгдэх баялаг үзмэртэй Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей энэ онд “60 нас” хүрчээ. Аймгийнхаа иргэд болон хөрш аймаг, сумдад соёлын үйлчилгээ хүргэж, үзмэрээ танилцуулах үүрэгтэй тус музейн ойн баярыг тохиолдуулан БСШУЯ-наас дохиолол хамгаалалтын систем байрлуулсан аж. Дарьгангын уран дархчуудын урласан дэлхийд ганц байдаг ховор үзмэр ч энэ музейд байдаг. Музейн захирал Ж.Жаргалсайхан ирэх сарын 23-24-нд тэмдэглэх ойн баярынхаа өмнө сумдаар цуврал үзэсгэлэн гаргаж, судлаачдыг нутагтаа цуглуулан, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.