Монгол хэлээр нэврүүлгээ бэлтгэж,
хүргэх телевизийн хоёр дахь суваг Өвөрмонгол телевиз энэ сарын 1-ээс нэвтрүүлгээ
цацаж эхэллээ. БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулах
уг суваг арилжааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй бөгөөд соёл урлагийн чиглэлийн
мэдээ, мэдээлэл, цэнгээнт хөтөлбөрүүдийг голчлон бэлтгэх ажээ. Мөн телевизийн
олон ангит киног түлхүү гаргах гэнэ. БНХАУ-д Монгол хэлээр ярьдаг болон энэ
хэлийг сурч байгаа 4 сая гаруй хүн байдгийн ихэнх нь Өвөрмонголд амьдардаг гэж
Синхуа агентлаг мэдээлжээ.