Хүний тахины үйл ажиллагаа, ой санамж 45 наснаас саарч
эхэлдэгийг Их Британийн эрдэмтэд тогтоов. Тус улсын Эрүүл мэндийн судалгаа, туршилтын төвийн
мэргэжилтнүүд 45-70 насны долоон мянган хүнийг 10 жилийн турш ажиглаж судалсан
байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 94.8 хувь нь 45-48 настайгаасаа сэтгэн
бодох чадвар, ой тогтоолт нь муудаж шинэ мэдээллийг хүлээн авч, үнэлэлт,
дүгнэлт хийхдээ тааруу болж эхэлж буйг тогтоожээ. “Энэ үзүүлэлт хүн бүрийн ажил
мэрэгжил, амьдарч буй орчин, эрүүл мэндээс шалтгаалан харилцан адилгүй байсан
байна. Гэхдээ өмнө нь хүний тархи 60 наснаас эхлэж хөгширдөг гэж үзэж байлаа.
Харин энэ туршилтын дүнд 60-аас хамаагүй эрт буюу тархины үндсэн үүрэг үйл
ажиллагаа 45 наснаас эхэлж саардагийг тогтоосон” хэмээн тус төвийн
мэргэжилтнүүд ярьжээ.