Улаанбаатар дэлхийн өртөг өндөртэй хотуудтай энэ зэрэгцэж ирлээ

Ази тивийн зүрхэнд орших утаат Улаанбаатар дэлхийн хамгийн олон сөрөг үзүүлэлттэй хотоор шалгарчээ. Таван тивийн олон ТТБ-аас тодруулдаг “Дэлхийн учир дутагдалтай 10 хот” хэмээх жагсаалтуудын ихэнхэд нь багтаж зарим нь бүр тэргүүн байр эзлэх болсон Улаанбаатарын зарим анти-манлайллыг дурдъя.
“Хамгийн бохир 10 хот”, “Хамгийн бохир агаартай 10 хот”, “Архинд живсэн 10 хот”, “Хамгийн бага оршин суугчтай 10 метрополис хот”, “Шударга бус аргаар амьдрахад хамгийн таатай 10 хот”, “Автын осолд хамгийн их хүн өртдөг 10 хот”, “Хамгийн хүйтэн нийслэл хот”, “Ардчилсан замаар хөгжсөн ч хамгийн хөгжил муутай 10 нийслэл хот” зэрэг жагсаалтад Улаанбаатар багтсан юм.
Гэхдээ Улаабаатар маань тайван бадлаараа “Бослого хөдөлгөөн хамгийн багатай 10 нийслэл хот” жагсаалтад багтдаг байна. Түүнчлэн мансууруулах бодис, биеэ үнэлэлт хамгийн бага дэлгэрсэн зэрэг эерэг жагсаалтад багтдаг байна.
Тэгвэл нийслэл хот маань дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг болжээ. Өнөөдрийг хүртэл амьдралын өртөг хамгийн өндөртэй 10 хотын жагсаалтыг Токио, Москва, Парис хэмээх дэлхийн гурван хот ээлжлэн тэргүүлж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар гүйцэж түрүүлэхээр шамдаж байна. Учир нь манай дундаж иргэдийн хөдөлмөрийн хөлс 300 мянган төгрөг буюу 300 хүрэхгүй ам.доллар. Үүнийг амралтгүй ажлын 30 хоногт хуваая. Өдрийн 10 мянган төгрөг. 300 мянган төгрөгийн цалинтай улаанбаатарчууд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудынх шиг нөхцөлд амьдардаг юм байна.