Сутай хайрханд монголын махчин харх амьдардаг

Манай орны мэрэгч амьтдын ховор зүйлд нэгэн төрлийн харх ордог. Энэ амьтан Сутай хайрханд элбэг байдаг бөгөөд тэнд нутагшдаг болхоор нь Сутайн харх хэмээн нутгийнхан нэрлэдэг аж. Заарт хархаас биеэр арай жижиг энэ амьтан хэдийгээр мэрэгчийн төрөлд багтдаг ч оготно, зурам зэргээр хооллодог махчин гэнэ. Барьсан амьтнаа тэд маш хурдан идэж дуусгадаг бөгөөд мал, амьдтны сэг зэмээр хооллодог.

Шөнийн голдуу амьдралтай энэ харх жилд нэг удаа 4-6 гөлчгий гаргана. Бас нилээд богино настай аж. Түүний ойрын төрлүүд Африкийн орнууд болон Хятадын хойд нутгаар элбэг тархжээ. Харин манай орны хувьд анх 1983 онд бүртгэгдсэн бөгөөд нягтшил, тархалт, тоо толгойн талаар нарийн судалгаа хийж байгаагүй юм байна.