Дэлхийн хамгийн олон үзэгчтэй музей
гэсэн статусаа Луврын музей хадгалсан хэвээр. Музейн захиргааны мэдээлснээр,
2011 онд тус музейг 8,8 сая хүн үзсэн байна. 2008-2010 онд Парисын энэ музей
жил тутам 8,5 сая хүн хүлээн авчээ. Үзэгчдийн 66 хувийг гадаадын
орнуудын, тухайлбал: АНУ, Бразил, Итали, Австрали,
Хятадын жуулчид эзэлсэн байна.Британийн сар тутмын нөлөө бүхий “The Art
Newspaper” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн олон үзэгчтэй музейн жагсаалтыг
сүүлийн хэдэн жилийн турш Лувр тэргүүлж байгаа аж. Жагсаалтын хоёрдугаарт жилд
5,8 сая үзэгчтэй байдаг Британийн музей, гуравдугаарт 5,2 сая үзэгчтэй
Нью-Йоркийн Метрополитен музей оржээ.