Өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарна

Normal 0 false false false EN-US JA X-NONE MicrosoftInternetExplorer4
Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд хандан өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулав. Өнөөдөр нутгийн төв болон зүүн хагаст бага зэргийн цас орж, салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга тавина. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтний эрч шөнөдөө -40 градус хүрч, өдөртөө -27-32, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө -30-35, өдөртөө -20-25 градус байна. Нэгдүгээр сарын 10-15-ыг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11,12-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч, цасан шуургатай байх ажээ. Энэ үеэр Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтний эрч шөнөдөө -36-41 градус хүрч, өдөртөө -26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө -32-37, өдөртөө -21-26, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -21-26, өдөртөө -9-14, бусад нутгаар шөнөдөө -26-31, өдөртөө -15-20 градус байна.