Завхан аймгийн төв Улиастай
хотоос зүүн тийш 36 км-т орших Богдын голын хүрхрээ нь манай орны хамгийн том
хийсэл хүрхрээ юм. Отгонтэнгэр уулаас эх авч урсах Богдын голын урсгалыг 2.5 км
урт сувгаар татан Тээг толгой дээрээс унал үүсгэн Богдын голын усан цахилгаан
станцыг байгуулжээ. Уг станцын илүүдэл ус Тээг толгойгоос Богдын голын хавцал
руу 37 метр өндрөөс унаж хүрхрээг үүсгэдэг. Богдын голын усан станц нь 2000
кв-ын цахилгаан гаргаж Завхан аймгийн төв Улиастай хотыг зуны улиралд цахилгаан
эрчим хүчээр хангадаг. Энэ станц 1997 онд ашиглалтанд орсон бөгөөд 708м3 ус хуримтлуулах хүчин чадалтай юм.
Хиймэл хүрхрээнээс зүүн урагш Төрийн их тахилгат Отгонтэнгэр хайрхан,
Хойд, Урд Даян уул зэрэг ихэд хүндэтгэн биширдэг тахилгат уулс оршино.