Харбалгас хотын оршин суугчдын оршуулга хамгийн чухал олдвор болов

Археологичид маань амжилтаар арвин оныг ардаа орхижээ. Хамгийн алдартай олдворуудыг уншигчиддаа түүвэрлэн хүргэе. Архангайгаас дурсгалт зураг 300 гаруйг илрүүлсэн байна. Мөн Харбалгас хотын оршин суугчдын оршуулга олжээ. Булганаас чулуун зэвсгийн цуглуулга 4000 орчмыг цуглуулав. Баян-Өлгийгөөс хүрлийн үеийн хиргисүүр ухан генетикийн чухал судлагдахуун гаргажээ. Говь-Алтайгаас түүхийн онцгой дурсгал 1368-ыг баримтжуулжээ. Төв аймаг ч хоосон хоцорсонгүй. Гоёл чимэглэл, хүний араг яс хэд, хэдтэй сууна. Хэнтийгээс олсон халаалтын системтэй зуухны үлдэгдэл малтагчдыг алмайруулсан байна.