Өнгөрөгч онд манай оронд 460 мянган жуулчин иржээ

Өнгөрөгч 2011 онд манай оронд нийтдээ гадаадын 460 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Манай орныг сонгож ирсэн жуулчдын олонх буюу 40 орчим хувийг Хятад бүрдүүлсэн бол удаах байрт Оросын жуулчид оржээ. Харин хоёр хөршийн дараа Өмнөд Солонгос, Япон, АНУ, Герман, Британиас хамгийн олон жуулчин манайд иржээ. Гаднын жуулчид ихэвчлэн манай орны онгон байгаль, өргөн талыг сонирхохоор зуны улиралд зочилдог. Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, энэ салбарыг ихээхэн анхаарч байгаагаас манайд оронд ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өсч байгаа юм.Түүнчлэн Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2015 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа аж.