ISO гэдэг нь “International Organization for Standardization” буюу олон улсын стандартын байгууллага гэсэн үгийн товчлол юм. Тус байгууллага нь 1947 онд Швейцарь улсад байгууллагдсан байдаг.
Хүнсний аюулгүй байдлын асуудалд дэлхий нийтээр онцгой анхаарал тавьж, 1987 онд чанарын удирдлагын бүлэг стантартуудыг боловсруулан гаргасан байна. Харин Монгол улсын засгийн газраас 2009 онд “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай ойлголтыг тодорхойлж ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх уриалга, зөвлөмжийг гаргасан байдаг.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж Монголын хүнсний үйлдвэрүүдээс хамгийн анх буюу 2009 онд “Спирт Бал Бурам” ХХК, Тайгер шар айргийн үйлдвэрүүд ISO 22000 олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлжээ. Улмаар тус компанийн Хараа, Чингис, Хубилай гэх мэт бүтээгдэхүүнүүд хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаж дэлхийн зах зээлд тэр дундаа европын холбооны орнуудад албан ёсоор борлуулагдах онцгой эрхийн гэрээг байгуулжээ.
Дэлхий нийтэд тухайн улсын стандартын байгууллагаас гурван жил тутам ISO22000 стандартыг нэвтрүүлсэн үйлдвэрт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч, тус стандартын эрхийг сунгах эсэхийг шийдвэрлэдэг байна.