Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын бага хурлын үеэр Монгол иргэн Р. Баярбатад “Дэлхийн тогтвортой хөгжлийн баатарлаг удирдагч” шагнал гардуужээ. ӨАБНУ-ын Дурбан хотод өнгөрсөн сарын 28-аас 12 сарын 9-ний хооронд болсон хурал дээр түүнтэй хамт “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни, АНУ-ын тэргүүн хатагтай Мишэль Обама, Их багш Чин Хай нарын 21 хүн уг шагналыг хүртсэн байна.
Р. Батбаярт уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, байгаль орчныг хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь хамгийн цэвэр ургамлын гаралтай веган хүнс хэрэглэх явдал гэдгийг монголчуудад дэлгэрүүлсэн хэмээн уг шагналыг олгосон байна. Түүний “нэг өдөр веган хоол идэхэд 380 литр ус хэмнэж, 1783 хүүхдийг өлсгөлөнгөөс аварна” гэсэн үг ишлэл болж үлджээ. Түүнд Гвиней Биссау Улсын Ерөнхийлөгч Бакай Санхиб, Филлипиний Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны дэд тэргүүн Хехерсон Алварез, Европын парламентийн гишүүн Грехем Ватсон нар уг шагналыг гардуулжээ.