“ХААН” банкны арт галерейд “Сүүлийн үеийн зургууд” нэртэй нэгэн шинэ үзэсгэлэн үүдээ нээж, үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнг зураач С.Долгор, ХБНГУ-ын зураач Марк Шмитц нар хамтран гаргаж байгаа юм. Уг үзэсгэлэн нь хоёр өөр орны орчин үеийн уран бүтээлчийн эрс тэс ондоо бүтээлүүд хэрхэн хоорондоо хамтран уусч болохыг харуулснаараа онцлог юм. Үзэсгэлэн наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.