Хөшөө - С.Зориг

Улс төрийн зүтгэлтэн, 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн яамны сайд Санжаасүрэнгийн Зориг (1962-1998) 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэний нэг жилийн ойгоор буюу 1999 онд түүний гэгээн дурсгалыг нь хүндэтгэн мөнхжүүлж МҮАН-аас санаачлан энэхүү хөшөөг босгожээ. Хөшөөний эх загварыг барималч Б.Дэнзэн гаргажээ. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн ардчилсан намын байрны хойд талд байрладаг. Тус хөшөө Сүхбаатар дүүргийн хамгаалалтад байдаг.

https://www.mongolianguideschool.com/info11/detail/92