Хөшөө - Чин ван Ханддорж

Үндэсний хувьсгалыг санаачлагч, удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Чин Ван М.Ханддоржийн дурсгалд зориулсан хөшөөг 2011 онд уран барималч Г.Энхтөрийн зураг төслөөр бүтээжээ. Монгол улсад дипломат алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор, ГХЯ-ны захиалгаар “Чин ван констракшн” компанийн хөрөнгө оруулалтаар 2.5 м өндөр хүрэл хөшөөг байгуулжээ. Тус хөшөө нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дахь Монгол – Энэтхэгийн хамтарсан сургуулийн баруун талд байх Чин ван Ханддоржийн өргөөний хашаанд байдаг. Чин ван Ханддорж нь 1869 – 1915 онд амьдарч байсан төрийн зүтгэлтэн хүн юм.

https://www.mongolianguideschool.com/info11/detail/100