ГХДС-ийг Англи – Орос хэлний орчуулагч референт мэргэжлээр, АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийг Аялал жуулчлалын менежмент ангийг магистр зэрэгтэйгээр төгссөн. Танзани улсын Аруша хотод “АНУОУХА зарчмаар Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх” сургалт, Голланд улсын ГХЯ-ны хэрэгжүүлэгч агентлагаас МУ-д зохион байгуулсан “CBI ЭКСПРО – Монголын аялал жуулчлал” сургалтанд мэргэжил дээшлүүлсэн сертификат эзэмшсэн.
Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ-ын Тэргүүн, “Аялал Жуулчлал - Ирээдүй” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) хэрэгжүүлсэн “Эдийн засгийн шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн Бизнес Хөгжлийн зөвлөх, Олон улсын санхүүгийн корпораци (IFC) суурин төлөөлөгчийн туслах, үндэсний зөвлөхөөр ажилласан туршлагатай.
БОАЖЯ, НЗДТГ “Албан бизнес аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах” ажлын хэсгийн ахлагч, Үндэсний хөгжлийн Газрын ХБЗХ, “Өмнийн говийн байршил хөгжлийн төлөвлөлтийн судалгаа”-ны ажлын хэсгийн гишүүн, БОАЖЯ-ны “АЖ-ын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах” ажлын хэсгийн гишүүн, “Албан, бизнесийн аялал жуулчлалын нөхцөл байдлын дүн шинжилгээ” судалгааны багийн ахлагч, MMC Polaris, ibis Styles Ulaanbaatar зочид буудлын гадаад харилцаа болон маркетингийн зөвлөх, ASEM 11 дэх удаагийн чуулга уулзалт, Вилла хариуцсан ерөнхий менежер, ITB Berlin-2015 аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт “Монгол улс – Албан Ёсны Түнш Орон” болж оролцох маркетингийн үйл ажиллагааны төслийн удирдагч, Оюу толгой ХХК-ны уурхайн бүсийн буюу Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд сумдын аялал жуулчлалын судалгаа, Ханбогд сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны багийн ахлагч ба зөвлөх, Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах судалгааны багийн ахлагч, зөвлөхөөр тус тус ажиллаж Монголын аялал жуулчлалын салбарын бодлого болвсруулах, маркетинг төлөвлөлт хийхэд багагүй туршлага хуримтлуулсан.