Бридж коллежийг “Аялал жуулчлалын менежмент-Англи хэлний орчуулагч” мэргэжлээр бакалавр зэрэг, Хүмүүнлэгийн их сургуулийг “Угсаатны хэл шинжлэлийн магистр” зэрэгтэй төгссөн. Канадын Конкордиа их сургуулийн онлайн хөтөлбөрийг төгсөж “Бизнес ба хөгжил” сэдвээр дипломын зэрэг, мөн тус сургуулийн “TESOL олон улсын англи хэл заах аргазүй”-н диплом, Австралийн ETAS группын TAE 40110 сургалт ба үнэлгээ сертификат IV, Английн Explore компаний группын ахлагч, хээрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх түвшин-V сертификатуудыг тус тус авсан.
Хангай дээд сургуульд гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж хичээлийн хөтөлбөр ба стандарчлалын үр дүнг хянах, гадны зочин багштай хамтран ажиллах тал дээр туршлага хуримтлуулсан бол Бридж коллежид англи хэл, аялал жуулчлалын багшаар ажиллаж англи хэл болон аялал жуулчлалын мэргэжлийн англи хэл заах, музей болон хээрийн дадлага удирдах, оюутнуудын тайлан хамгаалалтанд зөвлөхөөр ажилласан.
Үндсэн ажлын зэрэгцээ Визит Монголиа компанид 2008 оноос, Номадик Жөнис-Explore компанид 2009 оноос группын ахлагч, хөтөч тайлбарлагчаар тус тус ажиллаж ирсэн. Адал явдалт аялалд маш сонирхолтой бөгөөд группын сэтгэл ханамжид таарахуйц үйлчилгээ үзүүлэх, хариуцлага хүлээх, сошиал орчин дахь жуулчдын сэтгэгдэлд анхаарч ажиллах, аялал удирдах, аяллын хөтөлбөрт санал оруулах, аяллын тайлан бичих, аяллын хоол болон тээвэртэй холбоотой өөрчлөлтөнд санал өгөх, тусгай сонирхлын үзвэр үйлчилгээнд анхаарах, тайлбарлах, зааварчлах зэрэгт маш амжилттайгаар туршлага хуримтлуулсан.
ТЕСОЛ-ийн хөтөлбөрөөр Монголд гадаад хэлний багш нарыг мэргэшүүлэх болон Солонгосын ТЕСОЛ-ын хуралд багш нарыг оролцуулах, MGL Teachers Helping Teachers нүүр номд админ хийх, боловсролын зорилтот аялал зохион байгуулах зэрэг чиглэлээр сайн дурын ажил хийдэг. Аялал жуулчлалын салбарт жуулчдын том, жижиг групп зохион байгуулах, тэдгээрийг удирдах, аяллын зорилгыг биелүүлэх, үр дүнг дүгнэх, аяллын явцад анхны тусламж үзүүлэх зэрэгт өндөр чадамжтай багш юм.