Шинэс мод

Нарсныхан овгийн шилмүүст мод бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээс гаралтай. Жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй., ихэвчлэн хустай нарсан ойд тохиолддог. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Нарсан толгой хэмээх газарт шинэсэн ой бий. Шинэс нь намар болоход навчаа гөвж шарлан унах бөгөөд өвөлдөө шилмүүсгүй нүцгэн байдаг онцлогтой. Ногоон саарал, бор саарал холтостой, навч шилмүүс нь 2-5 сантиметр урт ургадаг. Шинэсний боргоцой нь жижигхэн, 1-9 сантиметр урт, ногоон ба хөх ягаандуу өнгөтэй, тоос хүртэлтийн дараа 5-8 сарын дотор боловсорч хүрэн бор өнгөтэй болдог. 150-200 жил насалж,  15-45 метр өндөр ургадаг, сүрлэг оройтой мод юм. Шинэс нь янз бүрийн өнгөтэй ургах бөгөөд бүдэг ногооноос хурц улаан шаргал өнгөтэй байх нь ч бий. Үрээр үржүүлдэг. Модоор нь гэрийн мод, байшин, ахуйн хэрэгсэл, цаас зэргийг хийдэг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах