Таних шинж: Иш нь 20-50 см өндөр, өндиймөл юмуу суумал, иш ба навч нь ижилхэн хөвөнлөг цагаан үстэй олон наст өвслөг ургамал юм. Навч нь жагтан байрлалтай, ишний уг орчмын навч өндгөн хэлбэртэй урт бариултай, үндэс орчимдоо тэвэг үүсгэдэг, ишний дунд болон үзүүр хэсгийнх шаантаг хэлбэрийн суурьтай юлдэн ирмэгээрээ тодорхой бус гүдэнтэй. Цэцэг нь суумал, зөвхөн доод хэсгийн цэцэг 1-2 мм урт бөгөөд шилбэтэй, түрүү хэлбэрийн баг цэцэгтэй байдаг. Цэцгийн дагавар навч шугаман, цоморлигтой тэнцүү юмуу ялимгvй урт байна. Цоморлиг 2-3 мм урт, 4 мохоо салбан нь гүн цуулбар, эсгийлэг цагаан үстэй. Дэлбэ нь 4-6 мм урт, хөх юмуу хааяа цагаан өнгөтэй байх ба хонхорцог нь дугуй юмуу өндгөн, оройдоо нарийхан оньтой, булчирхайт богино үстэй юмуу нүцгэн байна.
Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Говь-Алтай. Дундговьд, Хойд болон төвийн сумдын нутгаар элбэг тохиолдоно.
Ургах нөхцөл: Уул, толгодын хээржүү хажуу, нуга, шинэсэн ойн төгөл, нарсан ойн захаар ургана.
Ач холбогдол: Бэлчээрийн болон эмийн гоц ашигт ургамал юм.