Үндсэн шинж: Хатсан иш нь намар салхинд хийссэн харгана сөөгөнд орооцолддог тул хазаар өвс хэмээн нэрлэгдсэн. 10-30 см намхан, дээшээгээ дэрэвгэр бутыг үүсгэдэг олон наст үет ургамал юм. Навч нь ихэнхдээ хавтгай байх ба гантай үед хуйлмал болсон байдаг.
Ургах орчин: Голын хайрга байц, чулуурхаг хажуу, хээр талд, хөнгөн ба дунд зэргийн шавранцар хар хүрэн, хүрэн хөрсөнд ургана.
Цэцэглэлт, үрлэлт: 7, 8 сард цэцэглэж үрлэнэ. Үндэсний шижимээр дэгнүүл үүсгэж мөн үрээр сайн ургана. Ногоон байх үед нь үхэр, хонь, ямаа, адуу сайн иддэг. Хазаар өвс адуунд тарга хүч сайн оруулдаг гэж үздэг.