Эгэл гүүн хөх

Мөлхөө үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Цэцэг хөх цэнхэр, хоёр хоёроороо навчны өврөөс гардаг. Намгархаг нугад ургана. Халуурахад ууна. Малын тэжээлийн болон зөгийн бэлчээрийн ургамал.