Хөмөл

20-30 см өндөр, богиновтор үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал юм. Шүхэр хэлбэрийн баг цэцэгтэй. Хайрга чулуутай юумуу элслэг хээр тал, цөл, уул, толгодын хад, чулуутай энгэр газар ургана. Хүнсэнд хэрэглэнэ. Малын тэжээлийн сайн ургамал.