Цувраа банбай

Орон нутгийн нэр нь Банбай, Эмийн банбай.  Хэнтий, Ховд, Хөвсгөл, зэрэг нутгаар тархсан. Ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, тэдгээрийн зах, хусан төгөл, сүүдэрлэг ам хавчил, торлог, бургасан шугуй, ойн болоод татмын нугад ургана. Сахлаг, анхилуун үндэстэй, олон наст өндөр өвс. Үндэс голдочоороо 1.5-3 мм бүдүүн. Иш 60-120 см, навч луугаа үсэрхэг. Цэцэг цайвар ягаан, ягаан, хааяа цагаан. 7-8 сард цэцэглэж үрлэнэ. Дэлүүний өвчин, дотор хорхой, махан хавдар, зүрх дэлсэх,оюун ухаан муудах, татах, хөл нуруугаар өвдөх,  бэртэл гэмлээс үүдсэн шарх зэрэгт тустай.