Баг. Мах идэштэн -
Carnivora
Овог. Суусрынхан – Mustelidae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Бие 95 см, сүүл 55 см хүртэл урт, жин 10 кг хүрнэ. Шишгэд голд байршдаг зулзаган эвүүний бие 55 см, сүүл 36 см урт, жин 4.5 кг байв. Бие гонзгой сунагар, цээж рүүгээ шувтан. Толгой жижиг, тавшгар. Мөчид богинохон, хуруунууд сэлэхэд зохиолдсон арьсан холбоостой. Сүүл үсэрхэг урт, угаараа бүдүүн, үзүүр тийшээ шувтан. Зоо нуруу, хавирга, сүвээ орчмоороо бараан хүрэн, гэдсээрээ мөнгөлөг цайвар зүстэй. Махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй.
Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы хаяа уулсын гол мөрөн зарим цэнгэг нуурт тархмал байгаад сөнөсөн. 1920-1930-аад онд Онон, Минж, Завхан, Тэс, Тамир, Чулуут, Шишгэд, Дэлгэр мөрөн, Эг, Халх голын савд ховорхон үзэгддэг байжээ. 1995 оны байдлаар Шишгэд голын Тэнгис Шишгэдийн бэлчирээс улсын хил хүртэлх, Халх голд Амгалантаас улсын хил хүртэлх зах хязгаарт маш цөөн үлдэж, Бэлтэс, Эг, Тэс, Хуримт голын зарим хэсэгт хааяа гүйдлээр үзэгддэг. Халх, Нөмрөг голын шигүү бургас, монос, зэгсэн, шугуйт зэлүүд ширэнгэ, тохойд байрладаг. Шишгэдэд уулсын тайгын гүн хавцал, өтгөн шигүү ой дундуур урссан өвөл харзалдаг, ширүүн урсгалтай, боргиотой хэсэгт тааралдана. Орогнодог нүхний амсар голын эрэгт, усны түвшнээс доод талд, харин хэвтэр ноохой нүхнийхээ мухарт эргээс 4 м хүртэл зайд газар доор 2 м хүртэл гүнд байна. Ноохойноосоо дээш цооног малтаж хүн үл нэвтрэх, үзэхүйяа бэрх, өтгөн ширэнгэ дотор, эсвэл бутан доогуур салхивч, өрх гаргана. Дархадын хотгор, Халх гол орчмын нутагт тархсан, Дархан уул аймгийн Хонгор сумын нутаг Хүйтний голд тархсан, Монгол Алтайд Даян нуурын сав газарт тархсан, Онон голд тархсан тухай судлаачдын сүүлийн үеийн мэдээ бий.
Амьдралын онцлог: Шишгэдэд III сарын дундаас отолж эхэлдэг. Халх голд нутгийнхан 5 боортой эвүү үзсэн тохиолдол бий. Ихэвчлэн загасаар хооллохоос гадна жижиг мэрэгч, шувуу, усны амьтдыг иднэ. Усан доторх болон эргийн хад чулуу, унанги модон дээр нарлаж, салхилж хэвтдэг. Өвөл заримдаа татмын шугуй, тохойг хэсэж, уул давж ой туулан хэдэн арван км хол голоос голд гүйдэг.
Тоо толгой, хомсдох шалтгаан: 1970-аад оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байв. Халх гол, Дархадын хотгорт 1995 онд хийсэн судалгаагаар, эдгээр нутагт нийтдээ 100 орчим толгой халиу байгааг тогтоожээ. Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн. Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хосоо олж, хөөцөлдөх зэргээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн, золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж, үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг. Устах аюулд орсон зүйл.
Хамгаалсан байдал: Монгол улс 1930 оноос агнахыг хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэгдсэн. Монгол улсын улаан ном болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад тус тус оруулан, Халх гол дахь тархац нутгийг Нөмрөгийн дархан газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц биологийг судалж, хамгаалах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, гадагш урсгалгүй голд зориудаар өсгөн үржүүлэх, Доод Шишгэд, Халх голын эхийн тархац нутгийг тусгай хамгаалалтад авч, хамгаалалтыг сайжруулах, удмын санг хадгалах.
Status: Very rare species. Globally, according to the IUCN Red list categories and Criteria, the species listed as – Near Threatened; Regional evaluation-Data Deficient.
Distribution and range: Previously distributed along freshwater lakes and rivers in the mountain areas of Mongolian Altai, Khangai, Khovsgol , Khentii and Khyangan. In the 1920’s and 1930’s occasionally found along the Onon, Minj, Zavkhan, Tes, Tamir, Chuluut, Shishged, Delger Moron, Eg and Khalkh Rivers basins. In 1995, only a few remained along two rivers; the Tengis Shishged River from Shishged to the state border and the Khalkh River from Amgalant to the border. They occasionally, occur along sections of the Beltes, Eg, Tes and Khurimt rivers. Also in Khalkh, Nomrog, Darkhad Depression, areas around Khalkh river, Khuitenii River in Khongor Soum in Darkhan Uul Aimag, Dayan Lake basis in Mongolian Altai, and Onon River, according to recent data from researchers.
Habitat: Khalkh and Nomrog Rivers in dense, shrubs, berry bushes and reeds. Along the Shishged River : Cliffs dense forest and fast flowing open water courses. The den entrance is located on the bank just the water level, the den itself is 4 m from the bank and 2m underground. Difficult to locate because of dense vegetation.
Population and Threats: Towards the end of the 1970’s there were only 20 left in Mongolia. From the survey conducted in Khalkh River, Darkhad Depression in 1995, there was evidence of about 100 heads of otter habitating in the area. Hunted to extinction along the major rivers, where most human settlements con-centrated, only, a few remained in remote woods. In winters while out of water in search of food, ,ate is preyed upon by stray dods, wolves, wolverines and eagles; flooding of dens, trapped by frozen opening of the den in winter or eroding banks destroys entire families.
Conservation Measures: Hunting prohibited since 1930. Listed in the Mongolian Law on fauna as very rare animal, included in the Mongolian red Book (1987) and Appendix 1, CITES. The distribution area at Khalkh River is included within the Nomrog Strictly Protected Area.
Further Action: Develop and implement conservation efforts based upon biological and ecological research; reintroduce in rivers in rivers with no outward flow or closed basin. Include the distribution area at the Dood Shishged and Khalkh Rivers source within the NSPAN, improve conservation efforts, and preserve gene pool.
Эх зохиол, мэдээ: 1.
Банников, 1954, 2. Намнандорж, 1976, 3. Цагаан, 1970, 4. Цагаан, 1977, 5.
Цагаан, 1975, 6. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 7. Скалон, 1949, 8. Закон об
охоте МНО, 1930, 9. Мягмарсүрэн, 1994, 10. Шийрэвдамба нар, 1997, 11.Гептнер
нар, 1967, 12. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 13.Самьяа
нар, 1998, 14.Цэнджав, 2005, 15.Шар, Самьяа, 2007, 16. Батсайхан нар, 2008. Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013