Зэгсний зэрлэг гахай (Sus scrofa nigripes Blanford, 1875)

Баг. Туруутан- Artiodactyle
Oвог. Гахайнхан- Suidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Биеийн урт 170 см, сэрвээний өндөр 80 см, сүүл 24 см, жин 200 кг хүрнэ. Толгой урт, хоншоор шонтгор, хүзүү богино. Мөчид богино. Чих дэлдгэр, үзүүртээ урт үстэй. Мөчдийн хөхөн туруу урт. Дээд, доод соёо уруулаас гадагш дорсойн гарч хоорондоо зөрсөн байрлалтай. Бодонгийн соёо мэгжийнхээс урт, том. Зүс бор саарал, хүрэн, бараавтар. Нялх тоорой тууш шаравтар судлал бүхий эрээн зүстэй.

Тархац, байршил нутаг: 1940 он хүртэл Их нууруудын хотго, Нууруудын хөндий, Зүүнгарын говийн ихэнх нуурын эрэг, голын татам, баян бүрдийн бургас, улиас, тоорой, харгана, сухай, дэрс, хулсан шугуй ширэнгэд идээшиж байсан. Одоо Хар ус, Хар нуурын эргийн хулсан шугуй, Ховд, Булган, Зэрэг, Бөхмөрөн, Тэс, Нарийн голуудын татам шугуйд хэсэгхэн газарт байдаг. Шаргын гол, Завхан, Хүнгүй голын адаг, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн зарим баян бүрд, гол горхи зэрэг урьд байсан нутагтаа очиж, түр байршина. Өвөл хүн малын хөлөөс зайдуу бөглүү хулсан ширэнгэд шивээлж  их хүйтнийг өнгөрөөнө. Сэрүүн дулаан IV сарын дундаас XI сарын дунд хүртэл эргийн хулс бүхий голын татмаар төллөж, төлөө бойжуулж тарга хүчээ авна. Хар ус нуур хавьд далаад оны эхээр 200 орчим толгой гахай тоологдсон бөгөөд жил бүр хэлбэлзэлтэй ч одоо тэр хэмжээндээ байна. Бусад нутагт маш цөөн тоогоор тохиолдоно.

Амьдралын онцлог: Хар ус, нуурын гахай XII сарын эцэс I сарын эхээр ороо нийлэгт орж, IV сард мэгж 2-5 торой гаргана. Өвөл зэгс, ургамлын үндэс, мэрэгч, амьтны сэг иднэ. Хар ус нуурын гахай өвлийн тэжээл дутмаг үед осгож, турж үхсэн малын болон өөрсдийнхөө сэгийг идэж хонь, ямаа руу дайрахаас гадна ондааторыг хялбархан барьж иднэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Дөчөөс жараад онд гахайг олноор агнаж байснаас тоо эрс цөөрч, үзэгдэхгүй болжээ. Хар ус, Хар, Дөргөн нууруудын зэгсэн шугуйд тархсан гахайн тоо толгой 1998 оны байдлаар, 50+10 байжээ. Эрэг, татмын мод, сөөг, хулсыг аж ахуйн зорилгоор бэлтгэх, түймэр тавих, тариа, ногоо тарих зэргээр хоргодох тохиромжтой орчныг доройтуулж, хууль бусаар агнах тохиолдол байгаагаас нүүдэллэн зайлж байна. Дээрх шалтгаанаар байршил нутгаасаа дайжсан гахай агнуулах, чоно, нохойд бариулах, турж үхэх, зэргээр хорогдоно. Цастай хүйтэн өвөл турж, осгож үхнэ.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулж хамгаалсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг нарийвчлан судалж, байршин тархсан нуурын эрэг, голын татмаас хулсыг бэлтгэхийг хориглох тархац, байршил нутгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газарт авах, зуд тохиолдсон үед нэмэлт тэжээл өгөх, тархац нутгийг орон нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, удмын санг хадгалах.

Artiodactyla
Suidae

Wild boar

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Near Threatened Least; Regional evaluation- Critically Endangered.

Distribution and Range: Until the 1940-ies found in the Great Lakes Depression, Valley of the Lakes and Zuungariin Govi. Presently, found in reeds, saxual bushes and shrubs of Khar Us and Khar Lakes, and in some areas of the Khovd, Bulgan, Zereg, Bukhmoron, Tes and Nariin Rivers. Often migrates to oases in Zuungariin and Southern Altai Govi ans estuary of the Sharga, Zavkhan and Khungui Rivers.

Habitat: Sandy banks of lakes and rivers with dense shrubbery. Oases with willos, dense bushes and shrubs of poplars, reeds, saxual, tamarisk and pea trees and pea shrubs. In the winter shelters under shrubs and bushes.

Population and Threats: Boar population sharply decreased due to excessive hunting between 1940 and 1960. By 1998 boar population in reed shrubs of Khar Us, Khar, Dorgon Lakes was fixed as around 50-60 animals. Threats: habitat reduction and degradation due to tree felling, clearing of ground over by fire, cultivation of wheat , vegetables. II legal hunting forces boars to migrate to remote areas; These, driven away from their habitat, boars are hunted, preyed upon by wolves and dogs, die of starvation. Harsh snowy winters result in high mortality.

Conservation efforts: Included as Rare in the Annex I, Mongolian Government resolution # 7 “Approval of the list of Endangered Animals” (2012); Mongolian Red Book (1987, 1997). Its distribution area was included within the State and Local Protected Areas Network.

Further Action:  Prohibit hunting. Regulate tree felling, ground cover clearance and human activity in core areas; bring core habitat into the Protected Area System. Undertake biological and ecological research.

Further Action:  Study distribution and range based on biological research, regulate and restrict tree felling in the core habitat areas’ lake shores, river banks, increase efforts to include distribution area, and range within the Local and State protected areas, provide food supply during the dzud natural disasters, involve local participation in conservation efforts, preserve gene pool, employ cooperative conservation methods of natural resource management within distribution area and involve  local participation in conservation efforts.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Дамдин, 1965, 3. Дуламцэрэн, 1970, 5. Лхамсүрэн, 1974, 5. Лхамсүрэн , 1974, 6. Лхамсүрэн, 1976, 7. Соколов нар, 1980, 8. Дуламцэрэн, 1982, 9. Болд нар, 1984, 10. Шийрэвдамба, 1997,11. Шар, 1998. Монгол улсын Улаан ном, 2013