Хулан адуу (Equus hemionus hemionus Pallas, 1975)

Баг. Туурайтан- Perissodactyla
Овог. Адууныхан- Equidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Биеийн урт 220 см, мундаагаараа 137 см өндөр, сүүл 49 см, жин 200 кг хүрнэ. Гэрийн адуутай харьцуулахад, толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай. Ерөнхий зүс хул. Зун улаавтар, өвөл цайвар хул. Мундаанаас сүүлний уг хүртэл зоо нуруу дагуу нарийхан хүрэн бор судалтай. Дэл сүүлний хялгас бараан.

Тархац, байршил нутаг: Өнгөрсөн зууны дунд үе хүртэл Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговь, Их нуруудын хотгор, Нуруудын хөндий, одоогийн Дундговь, Сүхбаатар аймгийн ихэнх цөлөрхөг хээр, зүүн тийшээ Буйр нуур хүртэл тархаж байв. Дорнод тал, Дорноговийн зүүн хэсэгт 1900-д оноос өмнө, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийд 1930-д он хүртэлх хугацаанд устжээ. Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн өмнөд хэсэгт үлдсэн байв. Одоо Зүүнгарын говь, Өмнөговь аймгийн зүүн өмнө, Дорноговь аймгийн баруун өмнө болон  Говь-Алтай, Баянхонгор  аймгийн өмнө хэсэг буюу манай орны баруун өмнө, өмнө болон өмнөд хэсэгт  3 голомт нутагт идээшин байршиж байна. Цөл, цөлөрхөг хээрийн нам уулс, аараг толгод, тэдгээрийн завсрын уудам хөндий, хоолой, хотос, толгодын шил, билийн үетэн, шарилж, баглуур, бударгана, заг, харганат, элсэрхэг, хайрган болон дагжуур чулуурхаг газар нутаглана. Өвөл өвс сайтай бартаа нөмөртэй, ундлах цастай, зун, хавар, намар задгай ус бүхий бэлчээрт байршина. Сүүлийн 200 жилд хуурай хээрээс цөл рүү шилжин байршжээ.

Амьдралын онцлог: Зүүнгарын говьд ороо VIII, IX сард орж гүү хээлээ 11 сар гаруй тээж, V-VII сард унагална. Гүү 2-3 насандаа, азарга 3 насандаа бэлгэ боловсорч, 4-5 наснаас үржилд оролцоно. Хэдэн арав, заримдаа хэдэн зуугаараа сүрэглэнэ. Усанд өглөө, орой, шөнө ирнэ. Говь-Алтай аймагт тэжээвэр 3 гүү үржилд орж, төллөсөн унага нь хэвийн бойжсон.

Тоо толгой хомсдох шалтгаан: Далаад оны дундуур монголд хулангийн нөөц 15000 орчим хулан байснаас, Алтайн өвөр говиудад 8000 байв. Зүүнгарын говь буюу Говийн дархан газрын “Б” хэсэгт 1500 толгой, Алтайн өвөр говийн баруун өмнөд буюу дээрх газрын “А” хэсэгт 500 толгой хулан байв. Дорнод тал, Дорноговь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндийд ундны задгай усыг хүн мал эзэгнэсэн, зохицуулалтгүй агнасан, үргээж дүрвээснээс устжээ. Монгол орны хулан адууны тоо толгой 2000 оны эхээр 19000 орчим байгаагаас, 70 орчим хувь нь Дорноговь аймагт, 20 хувь нь Өмнөговь аймагт, 12 хувь нь Зүүнгарын говьд, үлдсэн 1 хувь нь Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт байрлаж байв. Тоо толгой 2003 оны байдлаар, 1997 оныхоос 60 хувь, 2009 байдлаар, 2003 оныхоос 29 хувиар тус тус буурчээ. Одоогоор Дорноговь, Өмнөговь, Алтайн өвөр говийн хулан адууны багахан байршил нутагт нь малын тоо толгой, нэгж талбай дахь нягтшил жилээс жилд өсч, бэлчээрийн даацаас хэтрүүлэн мал бэлчээрлэснээс идэш тэжээд, нутаг усаар хавчигдах боллоо. Хууль бусаар агнаж байна. Байгальдаа унага, даагыг чоно барьж хороодог. Цас ихтэй бэлчээрийн хомсдолтой үед тоо толгой хорогддог.

Хамгаалсан байдал: Монгол улс агнахыг 1953 оноос хуулиар хориглож, Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын ховор амьтны хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номд оруулав. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн. Тархац нутгийг Говийн их дархан цаазат газар Говийн бага дархан цаазат газар хамруулан хамгаалсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, шилжилт хөдөлгөөн, биологийн судалгааг хийх үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлж, уул уурхайн ашиглалтыг байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологиор явуулж, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг туршин хэрэгжүүлэх, орчны доройтлыг хязгаарлах, зудын гамшгийн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, байршил нутгийг гол, горхи булаг, шандыг хамгаалж, нөхөн сэргээх, уст цэгийг бий болгож, тохиромжтой газар сэргээн нутагшуулах, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг сайжруулах, хууль бус агнуурыг таслан зогсоож, хяналтыг тогтмолжуулан чангатгах, нутгийн иргэдэд түшиглэсэн хамгааллын арга хэмжээг авах, удмын санг хадгалах.


Equus hemionus hemionus Pallas, 1775
Perissodactyla
Equidae
Asiatic Wild Ass

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Vulnerable; Regional evaluation- Endangered.

Distribution and Range: Until the mid 19th century, Zuungariin and Southern Altai Govi, Omnogovi, Dornogovi, Great Lakes Depression, and Valley of the Lakes. Presently, range spreads in desert-steppe of Dundgovi and Sukhbaatar Aimags, to the east to Buir Lake. They were extinct in the Dornod steppe and eastern Dornogovi Aimag by 1900; and in the Great Lakes Depression and Valley of the Lakes by 1930-ies. Presently, they can be found in Zuungariin and Southern Altai Govi, Omnogovi, western Dornogovi and in southern Dundgovi. Zuungaryn Govi, south east of Omnogovi Aimag, south west of Dornogovi Aimag and southern parts of Govi-Altai, Bayankhongor Aimags or the country’s south west south and southern areas are the 3 main areas for habitation and foraging,

Habitat: Desert and desert-steppe with mountains, hills and plains and valleys between them. Rocky and sandy areas with Poaceae, Artemisia spp., anabasis (Anabasis spp.), Russian thistle (Salsola spp.), Saxaul (Haloxylon ammodendron), and pea trees and pea shrubs (Caragana spp.). In the winter, migrate to areas with good grass, snow melt for drinking and shelter from the wind. In the summer, spring and autumn migrate to areas with open water. In the last 200 years they have dispersed from the steppe to the desert. In the last 100 years the range has been reduced by half in the north and north-west.

Population and threats: By mid 1970-ies there were about 15000 khulans, 8000 of which were found in Southern Altai Govi, 1500 in the Great B Govi protected Area, “B” site ( Zuungariin Govi), and 500 in the “A” site (south-west Southern Altai Govi). They had disappeared from the Dornod steppe, Dornogovi, Great Lakes Depression and Valley of the Lakes due to water sources being overtaken by livestock, unregulated hunting, scared away. Beginning of 2000, the population was estimated at 19000 heads, 70% of which inhabiting territories of the Dornogovi Aimag, 20% Omnogovi Aimag, 12% Zuungariin govi, the remainder 1% the Govi-Altai, Bayankhongor Aimags area. By 2003, the population decreased by 60% from 1997; by 2009 it decreased by 19% from 2003. Competition for water and pasture with livestock whose numbers and density per unit of area is increasing with every year in the main habitat for khulan: Dornogovi, Omnogovi and Southern Altai Govi, They are also still illegally hunted. Harsh winters with lot of snow results in loss of pastures leading to high mortality. Foals are often taken by Wolves ( Canis lupus).

Conservation Measures; Hunting prohibited since 1953. Included in the Mongolian Red Book (1987), the Annex I, Mongolian Government resolution #7 “Approval of the List of Endangered Animals “ (2012), CITIES, Appendix I, and CMS, Appendix II. 4 million ha of range in Zuungariin Govi and Southern Altai Govi have been protected within the Great Govi Strictly protected area.

Further Action: Prevent illegal hunting. Reduce competition for water. Provide forage when necessary. Reintroduce to the Great Lakes Depression and Valley of the Lakes.

Study its distribution, population size, and migration trend based on biological research, prohibit livestock pasturing on main habitat area, utilize environmentally friendly technology in mining, implement in lieu fee programs in conservation efforts, explore feasibility of carbon off-set excersise, for instance, reduce environmental degradation, provide food supply during the dzud natural disaster, protect and restore habitat areas rivers, sources, creeks, create water points, reintroduce in the appropriate ranges, improve conservation efforts in specially protected areas, cease illegal hunting, strengthen and enforce control measures, involve local participation in conservation efforts, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ:  Банников, 1954, 2. Намнандорж, 1964, З. Дуламцэрэн, 1970, 4. Цэвэгмэд, 1970, 5. Банников, 1975, 6. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 7. Эрэгдэндагва, 1976, 8.Соколов нар, 1978, 9. Соколов нар, 1980, 10. Мөнхсайхан нар, 1986, 11. Дуламцэрэн нар, 1989, 12. Шагдарсүрэн, 1987, 13. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 14. CITIES, 1991, 15. Казахстаны улаан ном, 1985, 16.Соколов нар, 1980. 17, Биологийн хүрээлэн, 2003, 18. Биологийн хүрээлэн, 2009, 19. CMS, 2011, 20. Room to roam. Discussion paper, World bank, 2006, 21. Жирнов нар, 2005, 22. Шийрэвдамба нар. 1997.  Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013  


Дэлхий дээр 7 төрөл хулан бий гэж үздэг. Персээр Онагра, хятадаар Кианг,  латинаар Экүз, Хэмионус ч гэж нэрлэгдэх бөгөөд адууны өвөгт багтах нэгэн төрлийн битүү туурайтан юм. Хулан адууны овогт хамаарах ч гэлээ гадаад төрх нь илжигтэй төстэй учраас зарим оронд зэрлэг илжиг гэж нэрлэдэг. Хулан ойролцоогоор 130 сантиметр өндөр, 250 килограмм жинтэй байдаг. Энэ үзүүлэлт нь хуланг илжигнээс ялгаж өгнө. Хулангийн туурай илжигнийхээс хамаагүй том, харин чих нь богинохон байдаг.


Хулан Монголоос гадна Иран, Казакстан, Туркменистан, Пакистан, Хятад, Түвд, Турк Арабын хойгт амьдардаг. “хулан” гэдэг нь түрэг гаралтай үг бөгөөд Монголд байдаг хуланг “говийн хулан” гэсэн ангилалд багтаадаг. Хулан сүрэглэн амьдрах бөгөөд нэг азарга сүрэгт 5-11 хулан багтана. Цагт 60-70 километр хурдлах чадвартай боловч дунджаар 40-50 километр цаг давхина. Хуланг олж үзье гэвэл булаг шанд худаг усны дэргэд 2-3 хоног сахиж байж үзэх боломжтой. Хулан усны эх үүсвэрээс холдолгүй 10-15 километрийн тойрогт бэлчдэг бөгөөд усгүйгээр дээд тал нь гурав л хононо. Эрт үед монголчууд хулангийн махыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай Америкийн эрдэмтэн, Монгол судлаач Латтимор бичиж үлдээсэн байдаг. Хулангийн азарга зөвхөн соёолондоо азаргалдаг. Чоно гэх мэт амьтан унагыг барихаар ирвэл тойрч зогсоод дундаа оруулан тал талаас нь тангарсаар байгаад муужруулж орхидог бөгөөд үүнийг Хулангийн тойроо гэдэг. Хулан нь 1986 онд 25000 гэж тоологдсон боловч 2006 оны тооцоо судалгаагаар 18000 орчим болж буурчээ.  


Эх сурвалж: Монгол орны лавлах