Хянганы нурууны баруун бие, Нөмрөгийн голын сав газарт хад асга чулуутай газар тохиолдох ховор амьтан. Биеийн урт нь 170 сантиметр хүрдэг. Бие гүйцсэн нь хүрэн юмуу хар зүстэй. Түүний дээгүүр хөндлөн шар судлууд их биеийн хажуунаас эхлдэн хэвлий чигт салаалсан байдаг. Толгойн дээд тал нь бараан өнгөтэй. Мэрэгч амьтад болон шувууны өндөг, ангаахай зэргээр хооллоно.