Баг. Сүүлгүй
хоёр нутагтан - Anura
Овог. Бахтныхан –
Bufonidae
Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд
“анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлжээ.
Таних шинж: Биеийн урт
9 см. Урд хөлийн 4 дэх хуруу, 3 дахь хурууны 1 дүгээр үед хүрсэн байдгаараа
монгол бахаас ялгаатай. Ногоовтор саарал зүстэй, эм амьтны нуруун дээгүүрээ
бараавтар хул толботой, эр бүдэг сааралдуу толботой. Тархац,
байршил нутаг: Монгол Алтайн нурууны баруун урд тал, Булган голын дагуу,
Зүүнгарын говьд тархжээ. Одоогоор энэ бахыг Ховд аймгийн Булган, Үенч, Алтай
сумдын нутаг Улиастай, Дээд нарийн, Мэлхийт, Сөнхөл, Индэрт голууд, Уушигийн
болон Дамжигийн ус, Өвдөг, Хүйтэн булаг, Баян мод, Ихэр толь, Шар булаг, Хөх
булаг, Хавчиг булаг, Ямаан усны булаг, Үенч гол, Тахилт, Хөндлөнгийн булаг
зэрэг газраас тэмдэглэжээ. Уулын хээр, цөлийн баян
бүрдийн хуурай уур амьсгалтай нутагт нуга, намаг, жижиг булаг, шанд, голын
эргийн дагуу амьдaрна. Өдөр хад чулууны доорх хөндий, мэрэгчдийн нүх, өвс
ургамлын үндэсний завсар зайд орогноно. Амьдралын
онцлог:
Бие гүйцсэн ногоон бах, цох, шоргоолж, хос далавчтан зэрэг шавжаар, шанаганцар
нэг эст замгаар голдуу хооллоно. Хүйтэн булагт V сарын 15-нд усны хэм 6-130С
байхад, горхийн дагуу 100 метр тутамд түрсээ шахаж буй 3 хос бодгаль тохиолдож
байв. V сарын дундуур Хүйтэн булагт 10-15 мм хэмжээтэй шанаганцар, нийлэгт орж,
түрсээ шахаж буй хос бодгалиуд болон бахын түрс элбэг байв. Эндээс үзэхэд,
ногоон бахын үр хөврөлийн болон авгалдайн хөгжил монгол орны нөхцөлд
ойролцоогоор 1.5-2 сар үргэлжилнэ. Эр, эмийн харьцаа Улиастайн голд 7
дугаар сард 2:1, Ямаан усны булагт VI сард 7.5:1, Үенч орчимд Х сард 1:2,
Хүйтэн булагт V сарын дундуур 1:2,4 тус тус байв. Ийнхүү тухайн нутаг
дахь популяцийн хүйсийн тоон харьцаа харьцангуй их хэлбэлзэлтэй байгаа нь эр,
эм бодгалиудын хоногийн идэвхжил улирлаар хувьсан өөрчлөгддөгийг гэрчилнэ. Тоо толгой,
хомсдох шалтгаан: Улиастайн голд шөнө 1-2 цагийн турш явуулсан ажиглалтаар, 5-30
бодгаль, Хүйтэн булгийн 200:4 метр талбайд дунджаар 104 бодгаль, Улаан үзүүрийн
булгийн 240:2 метр талбайд 172 бодгаль байгааг тогтоов. Зүүн гарын
говийн зарим баян бүрдэд үржлийн болон ичээний үедээ олноор цугладаг. Цөлийн
булаг шанд, намаг хатаж хуурайшсанаас олноороо хорогдоно. Айл өрх, мал сүрэг
сэлгээгүй, удаан хугацаагаар байнга суурьшин нутаглах нь хуурай бүс нутгийн
эмзэг экосистем болох уст цэг, түүний орчмын нутгийн, амьдрах орчныг
доройтуулна. Устаж болзошгүй зүйл. Хамгаалсан
байдал:
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолоор ховор амьтны жагсаалтад
бүртгэжээ. Монгол улсын улаан номны хоёрдахь хэвлэлд ховор зэрэглэлээр орсон. Говийн Их дархан цаазат гарын “Б” хэсэг, Булган голын Байгалийн нөөц
газрын нутаг дэвсгэрт ногоон бах идээшин амьдрах бөгөөд нийт тархац нутгийн
нэгээс бага хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд
хамрагджээ. Хамгаалах
арга хэмжээ: Зүүнгарын говийн гадаргын уст цэгүүдийн судалгаа хийж,
тархалтын төлөв байдлыг шинэчлэн тогтоох. Удаан хугацааны мониторингийн
судалгаа хийж, популяцийн динамикийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх,
тусгаарлагдсан популяцийн генетикийн төлөв байдлын харьцуулсан судалгаа хийх,
удмын санг хадгалах.
Bufo pewzovi
Begriaga, 1898
Bifo pewzovi Bedriaga, 1898
Green or
Middle Asiatic toad
Anura - Anurans
or Tailless
Amphibians
or Frogs and Toads
Bufonidae
–True toads.
Status. Rare
species. This species has been assessed regionally as Vulnerable and globally
as least Concern in accordance with the IUCN Red List Categories and Criteria.Distribution
and Range:
South-western part of Mongol Altai and the Bulgan River in Zuungariin Gobi.
Recorded in Uliastai, Deed Nariin, Melkhiit Sonkhol, Indert, Uushgii and
Damjigiin Us, Uvdeg and Khuiten Bulag, Bayan Mod, Ikher toli, Shar bulag, Khukh Bulag, Khavchig bulag, Yamaan Usnii bulag, Takhilt, Khundlungiin
Bulag and Uyench River from the Bulgan,
Uyench and Altai soums of Khovd Province. Habitat: Meadows,
marshes and ponds banks. Small streams and rivers in the mountain-steppe, oases
in desert area. During the day found under stones, in rodent holes and between
plant roots. Population
and Threats: 5-30 individuals were observed (1-2 hours night transect) along
the Uliastai River. Approximately 104 were counted in a 200 x 4 m area along the
Khuiten River and 172 in a 240 x 2 m area in Ulaan Uzuuriin Bulag. In some oases
In the Zuungariin Gobi, large numbers of them gather during mating and
hibernation period. Mortality due to drought. Habitat degradation due to the
reduced seasonal migration of local residents and domestic animal with
prolonged occupation of the water source areas. Conservation
Measures:
Listed as Rare in the Mongolia Red Book and in the Mongolian Governmental Act
No.7 in 2012. It inhabits in the Region “B” of the great Gobi Strictly
Protected Area and Bulgan River Natural Reserve, but the coverage if its
distribution range by the SPAN Is less than 1 per cent. Further
Action:
Research of surface water resources should be done for estimation of the
distribution status. Long term monitoring program-me for gathering information
on population dynamics. Comparative research on genetic structure of isolated
populations.
Эх зохиол,
мэдээ:
1. Боркин, Воробьева нар, 1988, 2. Боркин, Розанов нар, 1986, 3. Боркин, Тэрбиш
нар, 1986, 4. Мөнхбаяр, 1976, 5. Мөнхбаяр, 1981, 6. Мөнхбаяр нар, 2009, 7.
Мөнхбаяр, Тэрбиш, 1997, 8. Орлова, Тэрбиш, 1986, 9. Тэрбиш, 1985, 10. Тэрбиш,
Кузьмин, 1988, 11. Тэрбиш, Мөнхбаяр, 1982, 12. Peters, 1971, 13. Terbish et
al., 2013, 14. Terbish et al., 2007, 15. Terbish et al., 2006а, 16. Terbish et
al., 2006b. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013