Баг. Туурайтан - Perissodactyle
Овог. Адууныхан - Equidae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын болон шалгуураар олон улсын болон бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлжээ.
Таних шинж: Зэрлэг адууны цор ганц үлдвэр. Биеийн урт 250 см, мундааны өндөр 146 см, биеийн жин 325 кг хүрнэ. Бие лагс, толгой том, хүзүү бахим, цээж өргөн, сэрвээ хондлой тэнцүүвтэр. Дэл богино, босоо ихэвчлэн хар өнгөтэй. Сүүл шингэн, сүүлний хялгас гэрийн адуутай ижил. Зүс хул хонгор. Хэвэл, цавь, суга, гуяны зураа орчим цайвар, мундаанаас зоо нуруу дагуу сүүлний цацаг хялгас хүртэл бор тууш хүрэн судалтай. Мөчдийн өвдөг боривноос доош бараавтар, олонх бодгаль нь өвдөгний ар тал, борвиндоо хар хөндлөн судлуудтай.
Тархац, байршил нутаг: XIX зууны сүүлийн хагаст Зүүнгарын говьд Тэнгэр уулын ар хормой, бэлээс хойш Монгол Алтайн нурууны өвөр бэл, зүүнээ Аж богд, баруунаа Манас, Өрөнгө гол хүртэлх нутагт тархаж байжээ. Энэ зууны хорь гучаад онд Зүүн гарын Тахийн шар нуруу, Хөх өндөр, Хавтаг, Байтаг уулс, Гүн тамга, Хонин ус, Тахийн усны говь, Биж, Бодонч, Үенч, Булган голуудын адгаар сүрэг сүргээрээ бэлчиж байв. Гучаас тавиад онд үндсэн байршил нутаг улсын хилийн хориотой бүсэд орсоноор нутгийн мал, хүний нөлөөлөл багассан юм. Тавиад оноос Байтаг богд уул, Тахийн шар нурууны хоорондох улсын хил хавийн 20-30 км өргөн зурваст жинхэнэ байршил нутагт өвөл, хавар малчид нүүдэллэн нутаглах болсон үед тахь ховордож цөөн үзэгдэх болсон. Тавь жараад онд хилийн цэргийн анги, нутгийн малчид задгай ус, бэлчээрийг эзэгнэж, үлдсэн тахийг шахан зайлуулжээ. Жараад онд ганц нэгээр үзэгдэж байгаад, далаад оноон хойш монгол улсад устсан. Хээр талд сүрэглэн амьдарна. Монгол улсын Засгийн газар тахийг сэргээн нутагшуулах ажлыг 1992 оноос эхлэн холбогдох байгууллага, гадаадын иргэнтэй хамтран зохион байгуулсны үр дүнд Хустайн байгалийн цогцолборт газар, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн Бижийн гол, Хонин усны говь, Тахийн ус, Гүн тамга, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг зэрэг газарт нутагшин үржиж байна.
Амьдралын онцлог: Сүргээр амьдарна. Хавар, зун, намар задгай устай газар бараадна. Усанд өдөр бүр, хааяа өнжөөд өглөө, үдэш, шөнө ирнэ. Элс, хайрган хөрстэй хялгана, тэсэг баглуур бүхий намхан уулс, толгод тэдгээрийн хоорон дахь хотос, хоолойд байршина. Цастай өвөл говийн заг, бударганат хонхорт, зун өндөр уулсын ар, бэл, хажуу, нам уулсын хярд гарна. Ороо нийлэгт V-VII сард орж, дараа оны IV, VII сард унагална. Байдас 3-4, үрээ 5 настайгаас үржилд орно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: 1898-1904 онд Монголын говиос тахийн 88 унага барьж, тэдгээрээс 53 нь Украйн, Герман улсын амьтан үржүүлгийн газар, амьтны хүрээлэнгүүдэд эсэн мэнд хүрч, өсч үржсээр өдгөө 30 шахам орны 130 гаруй амьтны хүрээлэн, нөөц газруудад 2000 орчим толгойд хүрчээ. Монголын гурван газарт нийтдээ 400 гаруй бодгаль тахь байгаагаас Хустайн нуруу, Бижийн голын тахь жилийн турш байгальд сул чөлөөтэй идээшин дасаж байна. 1940-1950-иад онд БНМАУ-ын хилийн ойролцоо байсан хасгийн босуул зэвсэгт хүмүүс тахийг хайр гамгүй хядан хүнсэнд хэрэглэсэн, 1944-1945 оны их зуданд тоо толгой ихээхэн хорогдсон, 1898- 1903 онд Европод гаргахаар нялх унагыг олон тоогоор барьсан зэрэг нь тахийн сүргийн бүтэц, тоо толгойд сөргөөр устахад нөлөөлжээ. Ус, бэлчээрээр хулан, хар сүүлт, хааяа аргаль, янгиртай давхацна. Чононд унага, даага ихэвчлэн идүүлнэ. Их цастай хүйтэн өвөл бөөнөөрөө өлдөж турж үхдэг. Зүүн гарын говиос 1947 онд унага барьж, монголд бойжуулаад, 1957 онд Аскание-Новад шилжүүлээд, 1973 онд байгалийн жамаар үхсэн “Алтай” буюу Орлица III гүү бол жинхэнэ уугуул байгальдаа төрсөн тахийн хамгийн сүүлчийн бодгаль байсан.
Хамгаалсан байдал: Монгол улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хориглож, улмаар Амьтны аймгийн тухай хуульд нэн ховор амьтнаар оруулж, Монгол улсын улаан ном, Олон улсын улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн. Тархац нутгийг говийн их дархан цаазат газар, Говийн бага дархан цаазат газар хамруулан хамгаалсан.
Хамгаалах арга хэмжээ: Сэргээн нутагшуулж байгаа тахийн биологи, экологийн нарийвчилсан судалгааг хийж, уугуул байгальд зэрлэгшүүлэх, ус тэжээлээр хангах, өвчин эмгэгээс сэргийлэх, байршил нутгийн чонын тоо толгойг зохицуулах, байгаль цаг уурын бэрхшээлтэй үед хамгаалах арга замыг бүрэн шийдвэрлэх, гэрийн адуутай эвцэлдэж, цус холилдохоос сэргийлэн, удмын санг найдвартай хадгалах арга хэмжээ авах, тухайн нутагт үржүүлж буй тахийн генетик олон янз байдлыг нэмэгдүүлэх үүднээс хооронд нь солих, тахь сэргээн нутагшуулах газруудыг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авах.
Perissodactyla
Equidae
Przewalski’s
horse
Status: Very rare species, previously extinct in the wild, According to the IUCN Red List Categories and Criteria, the species listed Globally Endangered.
Distribution and Range: species were found end of 19th century in the Zuungariin Govi, from the foothills of the Tenger Mountains in the south, to the foothills of the Mongol Altai in the north, from Aj Bogd in the east to the Manas and Orongo River basins in the west. In the 1920’s-1930’s in the Mongolian Zuungariin Govi, harems could be seen grazing in: Takhiin Shar Nuruu, Kholkh Undur, Khavtsag, Baitag, Mountains, Gun Tamga, Khonin Us, Takhiin Usnii Govi, Bij, Bodonch and at the estuary of the Yench and Bulgan Rivers. From 1930-1950 the range was within the state borders prohibited zone that considerably limited the impact of livestock and people. After the 1950’s the numbers declined. A few were occasionally seen, when local herdsmen moved their winter and spring quarters into the wild horses’ main habitat area -20-30km from the state border between Baitag Bogd Mountain and Takhiin Shar Range. Between 1950 and 1960 the range was threatened by military border forces and nomads which used pastures and open water sources. In the 1960-ies a few heads were occasionally seem but extinct. The only remaining relict of wild horse. Mongolian Government started Takhi reintroduction efforts beginning 1992 in cooperaion with concerned organizations, foreign individuals, and Khustai National Park was established, as a result the reintroduced horses roam and reproduce Khustai National Park, the Great B Govi Strictly protected Area (Zuungaryn Govi), Bijiin River, Khonin Usnii Govi, Takhiin Us, Gun Tamga, Dorvoljin Soum of Zavkhan Aimag. There are now approximately over 400 free-ranging reintroduced and native-born Przewalski horses in Mongolia.
Habitat: Grassy steppe, semi desert, Found in small family groups (harems) of a stallion with mares and their offsring.
Population and threats: Pasture and water rsurces overlap with those of Wild Ass (Equus heminonus) and Goitered Gazelle ( Gazella Subgutturosa), sometimes also with Wild mountain sheep (Ovis Ammon ) and Ibex (Capra sibirica). In a harsh winter with high snowfall many die of starvation; also stressed from lack of water and good pasture. The last przewalski ‘s Horse was born in the wild in 1947. Horses, especially foals, are sometimes taken by Wolves (Canislupus). Within 1898-1904 from Mongolia desert 88 foals were caught, 55 of which were sent to zooparks and animal farms in Ukraine, Germany, 53 of which reached their distinations healthy. They produced offsprings, who followed suit and there are about 2000 heads in 130 parks, natural reserves of 30 countries. There are about 400 wild horses in Mongolia in 3 areas, Khustai Nuruu, Bijiin River basin roaming free in wild. At the beginning of this century some horses taken from Mongolia and introduced abroad, where they were bred in captivity, increasing the population to 1000. 1940-1950 group of armed rebells near the border of then the border of then the Mongolian People’s Republic have killed several Takhi for food, 1944-1945 great dzud effected the rapid loss of population, 19898-1903 in the process of taking the young foals, yearlings to Euorope, too many were caught, which had serious negative impact on harem structure and population size. Competes for food and water with khulan (Mongolian wild ass), black tail gazelle, ocassionally Argali( Ovis) and Yangir (Ibex). Wolves prey on young foals, yearlings. In very cold winters with big snow fall the takhi die from hunger in groups. In 1947 a female foal was caught from Zuungaryn Govi, raised in Mongolia, and in 1957 transported to Askania- Nova, which died of natural causes in 1973. This foul named “Altai” or Orlista III was the last takhi born naturally in the wild.
Conservation Measures; Hunting prohibited since 1930. Included as Very Rare in the Mongolian Law on Fauna, the Mongolian Red Book (1987, 1997), the International Red Book and Appendix I, CITIES. Since 1992 Mongolia has organized the reintroduction of wild horses back to their native habitat within the established reserves. In 1992 15 heads were bought to Khustai Nuruu, and 5 to Bijiin River in Govi-Altai. In 2004, with bringing back 12 takhi to Khomyn steppe of Zakhan Aimag started the third project of takhi reintroduction. 20 were reintroduced from Holland and the Ukraine in 1993, 10 from Holland in 1994, 13 from Switzerland and Australia in 1995, and finally 21 from Switzerland and Holland in 1996. The entire habitat area for reintroduced takhi was included within the NSPAN.
Further Action: Develop protection measures based upon biological abd ecological research of the reintroduced species into their native habitat to roam free and wild; protect from disease and provide forage and water; regulate the wolves population of the habitat area; prevent hydribidization with domestic horses, take measures to preserve genetic make up of reintroduced species, swap some heads in different habitats, to expand reintroduction areas territory.
Эх зохиол мэдээ: 1. Банников, 1954, 2. Соколов, 1959, 3. Цэвэгмэд, 1959, 4. Эрэгдэндагва,
1959, 5. Банников, 1959, 6.Шагдарсүрэн, 1962, 7. Болд нар, 1963, 8. Довчин,
1969, 9.Довчин, 1970, 10.Хотолхүү нар, 1972, 11.Цэвэгмид, 1970, 12. Намнандорж,
1964, 13. Намнандорж, 1976, 14. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 15. Гептнер
нар, 1961, 16. Закон об охоте МН, 1930, 17. Дуламцэрэн, 1993, 18. Шийрэвдамба,
1997, 19. Соколов нар, 1980, 22.CITIES, 1991, 23. Тишер нар, 1976, 24. Монгол
улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 25. Жирнов нар, 2005. ШУА Улаан ном
Тахийг монгол адууны дээд өвөг гэж үздэг. 1883 онд төв Азийг судлаач Николай Прежевальский Булган голоос Борхөл орох замдаа хоёр хэсэг зэрлэг адуу явахыг анх харсны дараа, тэрхүү зэрлэг адууны арьс, гавлын ясыг хээрээс олж Оросын зоологич И.С.Поляковт өгч шинжлүүлжээ. Тэрээр 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулж үзээд шинэ өөр төрөл болохыг тогтоожээ. Ийнхүү дэлхийн биологийн шинжлэх ухаанд Прежевальскийн адуу гэж бүртгэгдсэн байна. Тахь нь тэгш тал цөлийн амьтан бөгөөд шөнийн цагт бэлчиж ундаалдаг, цангинатал янцгааж хамраа тачигнуулах нь монгол адуутай төстэй. Тахийн гадаад төрхийг үзвэл, урагшаа босоо богино дэлтэй, харьцангуй том толгойтой, нуруун дундуураа бараан судалтай, хонгор халиун зүстэй, туурай нь цомбон, шингэн сүүлтэй, согсоо сагаггүй, маш сонор соргог, үргэмтгий зэрэг содон шинжтэй.
Цагт 60-70 километр хурдалдаг. 5-15 адуу нэг азарга сүрэг болдог. Хөгшин азарга, залуу үрээнүүдийн дунд үе үе сүрэг буюу гүүгээ булаацалдах тэмцэл өрнөдөг байна. Ялсан нь сүргийн эзэн болж, харин ялагдсан нь өөртөө үнэнч 1-2 гүүгээ дагуулан холдож одно. Шинэ азарга нь хуучин азарганы унага төрөх юм бол шууд л барьчихдаг байна. Мөн тахийн азарга өөрийн хураасан гүүнүүддээ л үнэнч байдаг. Залуу азарганд сүргээ алдсан ч өөрийг хайлгүйгээр тэднийгээ л эргүүлж авахаар тэмцэлддэг байна. Гүүнүүдийн 60 хувь нь унагалдаг. Чоно дайралдвал унагаа дундаа хийн хамгаална. Идэш тэжээлийн хувьд говь цөлийн шаваг, бударгана, баглуур, зээргэнэ, тэсэг, хялгана зэрэг өвс ургамал иднэ. Зундаа 3-4 өнжөөд усанд ирнэ.
1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ. 1992 онд ХБНГУ-ын иргэн Кристиан Освальд сангаас санхүүжүүлэн европын амьтны хүрээлэнд үе дамжин төрж өссөн тахийг уугуул нутагт нь авч ирсэн. Түүний дараа Голланд улсын санхүүжилтээр Төв аймгийн Хустайн нуруу, Завхан аймгийн Хомын хөндийд Монгол тахийг нутагшуулах ажлыг эрхэлж байна.
Анх тэртээ 1901 онд Германы Хамбургийн амьтны хүрээлэнгийн Карл Хагенбек Монголд ирж 51 тахийн унага барьж Европ руу зөөвөрлөсөн боловч 28 нь унага л эсэн мэнд хүрч чаджээ. Үүний 12-ыг нь Бедфордын гүн Уобурн дахь эдлэндээ авчээ. Тэдгээрээс Халле, Берлин, Голланд, Лондон, Нью-Йорк, Манчестр руу тус бүр хоёрыг, Парис руу нэг унага заржээ. Энэхүү том наймааны дараа Карл Хагенбек дахин хоёр жил дараалан Монголд ирж олон тооны унага авч явсан боловч ердөө 14 унага л Европод эсэн мэнд хүрчээ. Ийнхүү Монголоос аваачсан тахийн унаганууд гадаадын амьтны хүрээлэнд амьдарч байгаад 1992 онд 15 тахь Оросоор дамжин Монголд эргэн ирсэн ажээ. Түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрчээ. Нутагшуулснаас хойш анхны унага нь 1993 онд төрсөн бөгөөд түүнийг Магнай хэмээн нэрлэжээ. 2008 онд 59, 2009 онд 96 гүү унагалсан бол 2010 онд 40 орчим гүү унагалжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах