Минж

 

Минж нь голын усны түвшнийг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг ашигтай амьтан.

Минжний 2 дахь хурууны хумс нь хоёр хуваагдсан байдаг ба энэ нь үсээ самнах зориулалттай гэнэ.

Сүүл нь ширүүн, хатуу арьсаар бүрхэгдсэн, хавтгай байдаг ба сэлүүрний үүрэг гүйцэтгэж, шумбахад нь тусалдаг.

  • Минжнүүд модны холтос, навчаар хооллодог.
  • Үүр оромжоо усан дээр байгуулдаг.
  • Минжнүүд төрөхдөө л яаж хаалт хийх, хаана оромж барихаа мэддэг байна.
  • Амьдрах орчноо өөрөө бүрдүүлдэг маш цэвэрч мэрэгч амьтан. 
  • Нэг гэр бүл өвлийн бэлтгэлээ хийхдээ ойролцоогоор 70 куб метр хэмжээний навч, холтос цуглуулж гол мөрнийг цэвэрлэдэг.
  • Минжний гэр бүлд эцэг эх, өнгөрсөн жилийн болон энэ жилийн үр төл багтдаг. Ийм гэр бүл 2.9 кв.м талбайг эзлэн амьдардаг.
  • Минжний зовхи нь тунгалаг учраас усан дор ч чөлөөтэй харж чаддаг.
  • Минжнүүд 40 см диаметртэй модыг нэг шөнийн дотор унагаж, холтосноос нь салгаж чаддаг.
  • Минжний байгуулсан хамгийн том хаалт 700 метрийн урттай байсан аж.
  • Минж дунджаар 14 жил насалдаг.
  • Белорусийн Бобруйск хотод минжинд зориулсан хоёр баримал байдаг.
  • Канадын 5 центийн зоосон дээр минж дүрслэгдсэн байдаг.

Туул голын сав газраа цэвэрлүүлэх гэж 2012 оноос сайн дурын цэвэрлэгч нар буюу минж нутагшуулж эхэлсэн. Гурван хоногийн өмнө “Минж үржүүлэх төв”-д нэг бүл 5 дүдэр ихэрлүүлсэн нь Монголд анхны тохиолдол гэнэ. Энэ нь амьдрах орчин нөхцөл тааламжтай, өдөрт 6 удаа алим, лууван, чихрийн манжин, улаан буудай зэргээр хооллодогтой холбоотой. 100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн аясаар өсөж, үржих нөхцөл бүрддэг байна.

Нийслэлийн “Минж үржүүлэх төв”-д одоо 44 минж байдаг ба 8 бүл нь хээл авснаас хоёр нь дөрөв ихэрлэжээ.