Аалз

Монголын говийн аалзнууд аюултайд тооцогддог. Аалзнаас хамгаалахын тулд өөрийгөө юмуу гэр, майхнаа тойруулаад олс дугуйруулж тавиад дээрээс нь ус асгаж норгодог. Энэхүү шавьж нь үет хөлтний хүрээнд багтана. Хүйтэн цустай бөгөөл бие толгой, цээж хэвлийгээс бүрддэг. Өвчний нян тараагч бөгөөд махчин, шимэгч, ургамал тэжээлтэн хэмээн ангилагдана. Аалзны шүлс нь зарим үет хөлтний булчирхайгаас ялгарч гардаг наалдамхай шингэн юм. Агаарт гармагц хатуурч, сунах чадвартай болдог. Энэхүү шүлсээ ашиглан тор сүлжиж бусад хорхой шавьжийг барих, өөрийн авгалдай, хүүхэлдэйгээ байлгах орон сав болгоно.

 

Загийн шар аалз. Монголын өмнөд говь түгээмэл байх бөгөөд хурдан гүйж харайхаас гадна үсэрч чадна. Ууртай, дошгин, бие биеэ барьж иддэг, бусад төрлийн аалзыг ч гэмтээн барьж чаддаг, ховдог идэштэй. Өөрөөсөө хор гаргадаггүй боловч хазах үед хошуун дээрх хоол тэжээлийн үлдэгдэл нь хүний арьсанд нэвтрэн орж бохирдол үүсгэн халдварлах аюултай. Үүний улмаас булдруу үүсч, зарим тохиолдолд цус шүүрдэг байна. Хазуулсан газраа хүйтэн жин тавьж эмчид хандах хэрэгтэй гэнэ.

 

Талын цагаан тэмээ аалз. Энэ аалзны хор нь мэдрэлд нөлөөлөх аюултай. Хээр талд нүх ухаж амьдардаг. Хазуулсны дараа толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Амин газраа хазуулсан тохиолдолд шууд ухаан алдаж унадаг гэнэ. Гэвч тэр хүнээс дайждаг боловч айж сандарсан үедээ өөрийгөө хамгаалах гэж ийнхүү хаздаг байна. Тэмээн аалзны хор цусаар дамжин хүний биеэр тархаж халдварт өвчин үүсгэх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.  Голдуу хүний хөлийн улны тус газар хаздаг. Хазсан үед нь сүүлнийх нь хэсгийг даруй шахах хэрэгтэй. Сүүлнээс нь гарсан өтгөн хар шингэнийг шархан дээрээ түрхдэг бөгөөд энэ нь аалзны хорыг цааш нэвтрүүлэхгүй байх хамгийн эхний арга хэмжээ юм байна. Дараа нь заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.

 

Хилэнцэт аалз. Мод бутны унасан навч, чулууны ан цав, шавьжны нүх, шоргоолжны үүр, бусад нүх, хонгил зэргээр амьдардаг. Хөдөлгөөн нь удаан боловч айж цочсон үедээ маш хурдан хөдөлгөөнд орно. Эмэгчин аалзны хор нь эрэгчнийхээсээ хэд дахин илүү хортой бөгөөд сэтгэцэд нөлөөлөх, мэдрэл хордуулах, амьсгал боогдуулах аюултай. Хатгасан газар хүчтэй өвдөлт үүсэж, улмаар нь өвдөлт нь биеэр нь тархдаг. Мөч болон хэвлийн булчин чангарч халуурдаг. Хатгуулсан даруйд жин тавих, шээс хөөх, хордлого тайлах зэрэг эм бэлдмэлүүдийг хэрэглэнэ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах