Баг.
Хальстан - Hymenoptera
Овог.
Зөгийнхөн – Apidae
Статус: Ховор зүйл
Таних шинж: Толгойдоо
хүрэн, саарал үстэй, цээжний зоо шаргалдуу, хажуу цагаан шаргал үстэй. Хэвлийн
II цагирагийн зоо бараан шаргал, III цагираг хэсэгчилсэн юмуу бүхэлдээ хар, V
цагираг тод шар өнгө бүхий үсээр хучигдсан. Тархац,
байршил нутаг: Богдхан ууланд тэмдэглэгдсэн. Ойн зах, чөлөөнд тохиолдоно. Амьдралын
онцлог:
Олон зүйлийн ургамалд тоос хүртээнэ. Амьдралын онцлог хөвдний үхэр хэдгэнэтэй
ижил. Иршимбийн овгийн ургамал дээр суух дуртай. Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Хамгаалсан
байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж,
Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг Богдхан уулын дархан цаазат
газарт хамруулсан. Хамгаалах
арга хэмжээ: Тархац, тоо толгой, түүний хомсдох болсон шалтгааныг судлан
тогтоож, хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.
Bombus
modestus Eversmann, 1852
Hymenoptera - Hymenopterans
Apidae - Bees,
bumble - bees etc.
Status: Rare.
Distribution
and Range:
Bogd Khan Mountain near Ulaanbaatar. Habitat: Forest edge
and glade. Population
and Threats: There is no detailed information. Conservation and Measures: It
is listed as rare in the Mongolian Government act No.7 from 2012 and included
in the Mongolian Red Book. Its distribution range is included in the Bogd Khan
Strictly Protected Area. Further
Action:
Develop protection measures based on research results devoted to the
distribution range, population and its decline.
Эх зохиол,
мэдээ:
1. Сысолетина 1970, 1976, 2. Скориков 1922, 3. Peters 1968, 4. Panfilov 1968. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013