Lat: Tadorna ferruginea (Pallas, 1764)
Mon: Хондон ангир
Rus: Огарь(красная утка)
Eng: Ruddy Shelduck (Roody)
Jap: Aka-tsukushigamo (アカツクシガモ )
Маш цөөн тооны сүрэг баруун хойд Африк, Этиопд суурин амьдрах ба гол нутаглах газар нь Европ, Ази юм. Хондон ангир нь нүүдлийн шувуу бөгөөд өвлийн улиралд өмнө зүгийг зорин нисдэг. Ангир хавар эрт 4-р сард Монгол оронд нүүдэллэн ирж 9-р сард буцдаг. Хадны хонгилд үүр засаж өндөглөнө. Зарим нутагт ангирыг “лам шувуу” гэж нэрлэн агнах хөнөөхийг цээрлэдэг бөгөөд хорхой шавьж, мэлхий, хавч хэлбэртэн, зөөлөн биетэн, загасны түрс, жараахай зэргээр хооллодог. Энэхүү шувуу нь 58-70 см урт, далавчаа дэлгэхэд 110-135 см хүрдэг. Их бие нь улбар шар ба толгой нь цайвардуу зүстэй. Далавч нь цагаан бөгөөд нислэгийн дэвүүр өд нь хар. Хондон ангир сайн сэлдэг, тэдний нисэж байгаа нь галуу нугастай харьцуулахад илүү хүнд нүсэр харагддаг.