Lat: Anser indicus (Eulabeiaindica), (Latham, 1790)
Mon: Хээрийн галуу
Rus: Горный гусь
Eng: Bar-headed Goose
Jap: Indo-gan (インドガン )
Төв Азид нутагладаг шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай. Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгардаг. Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана. Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ зэрэг юм. Хээрийн галуу нь голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Монгол оронд Хэрлэн гол, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсийн нуур голууд, Завхан голын сав, Толбо, Цагаан нуур гэх мэт газраар өндөглөн зусдаг.