Махчдын баг, нохдын овгийн энэ амьтан монгол оронд устаж байгаа бараг судлагдаагүй амьтан юм. Цөөвөр чоно нь янгир, аргаль элбэгтэй хад цохиот уулсаар амьдардаг. Монгол орны Алтайн өвөр говьд Аж Богдын зүүн үзүүрээс Хачгийн уул хүртлэх нутагт энд тэнд хааяа ганц нэгээр үзэгдэх болсон. Хөвсгөл орчмын ууланд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.