Дорнодын мэлхий (Rana chensinesis David, 1875)

Баг. Сүүлгүй хоёр нутагтан – Anura
Овог.
Мэлхийнхэн – Ranidae
Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлжээ.

Таних шинж: Бие 64 мм урт. Нуруугаараа хулсан шаргал, боровтор зүстэй. Нуруу, хажуугийн хуниасны хоорондох арьс тууш гүвдрүүтэй, түүнийг тойрсон хар толботой. Хэвэл, хоолой цайвар юмуу ягаавтар. Тархац, байршил нутаг: Дорнодын тал, Хянганы уулсаар тохиолдоно. Сүхбаатарын Ганга нуур, Дагшийн гол, Дуут нуур, Молцог элс, Хонгорын гол, Ар нөмрөг Хусын гол, Ханын гол, Харгилдайн булаг, Бичигт, Азарга, Дэгээ, Хaлх гол түүний цутгал, Хөх нуур орчимд тэмдэглэжээ. Тал хээрийн гол нуур, цөөрмийн эргийн зэгс шагшуурга, дов сондуултай газар, үетэн, уулын алаг өвст нуга, намагт амьдарна. Амьдралын онцлог: Элдэв шавж, хавч хэлбэртнээр хооллоно. IV-V сард түрсээ шахна. Эм мэлхий 1200-3500 түрс гаргана. Нэг цөөрөмд хөгжлийн өөр өөр шатанд байгаа шанаганцарууд тохиолдоно. Тоо толгой, хомсдох шалтгаан: Дагшийн голын дагуух цөөрмийн эргээр 1 км явахад 60 гаруй, Ханын голд 500 м замналд 35 орчим бодгаль тохиолдоно. Амьдрах орчинг бусниулах, өвчин эмгэг нэрвэх, усыг бохирдуулснаас хорогдоно. Дагшийн гол орчимд хийсэн судалгаагаар, нарийн гэдэснээс Dolichosaccus rostellus хэмээх трематод, уушигнаас Rhabdias төрлийн нематодыг илрүүлжээ. Энэхүү хорхойгоор 84% уушгиндаа халдвартай, тэн хагас нь арьсандаа хануур хорхой, шимэгч агуулдаг байна. Устаж болзошгүй зүйл. Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол улсын улаан ном (1987, 1997)-нд оруулсан. Тархац нутгийн 15 орчим хувь улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамрагдсан. Дорнод Монгол, Нөмрөгийн Дархан цаазат газар, Дарьгангын байгалийн цогцолборт газруудын нутаг дэвсгэрт амьдарна. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг судалж, хамгаалах арга боловсруулах, хомсдлын шалтгааныг тогтоож, хэвийн өсч үржих нөхцлийг хангах арга хэмжээ авах. Усны нөөцийн зохисгүй хэрэглээ, бохирдлыг бууруулах талаар нутгийн иргэд, аж ахуй эрхлэгчдэд зориулсан сургалт, сурталчилгаа хийх.


Rana chensinensis David, 1875
Asiatic Grass Frog

Anura - Anurans or Tailless Amphibians or Frogs and Toads
Ranidae - True frogs
Status: Rare species. This species has been assessed regionally as Vulnerable and globally as Least Concern in accordance with  the IUCN Rd List Categories and Criteria.

Distribution and Range: Eastern Mongolian steppe and Khyangan Mountains. Ganga Lake in Sukhbaatar Province, the Dagsh River Duut Lake, and Moltsog Els. The Khongor, Khana, Khargilday, Ar Nomrog, Khus, Bichigt, Azarga and Degee Rivers. The Khalkh River and its tributaries. Khukh Lake. Habitat: Reed (Phragmites spp) beds along rivers and lakes. Meadows and swampy areas with plant species of Poaceae. Population and threats: More than 60 Frogs can be found along a 1 km route along the Dagsh River. Habitat disturbance, disease and water pollution have reduced the population. During the Dagsh River study the trematode Dolichosaccus rostellus was found in the stomachs of Frogs. 84% had lung tumors and 50% were parasitized by leeches (Hirudinea). Conservation Measures: Listed as a Rare in the Mongolian Red Book. It was covered by the Mongolian Governmental Act No.7 as a Rare Amphibian in 2012. In the regional red list it was evaluated as “Vulnerable”. Around 15 per cent of the distribution range included in the SPAN, namely Dornod Mongol and Numreg Strictly Protected areas and Dariganga Natural Reserve. Further Action: Develop conservation measures based upon ecological research. Identify the reasons for population decline. Training and awareness raising program me for local people and entrepreneurs on reducing irresponsible use and pollution of water resources.

Эх зохиол, мэдээ: 1. Банников нар, 1977, 2. Боркин нар, 1988, 3. Данзан, 1970, 4. Мөнхбаатар, 2003, 5. Мөнхбаяр, 2003, 6. Мөнхбаяр, 1973, 7. Мөнхбаяр, 1976, 8. Мөнхбаяр, 1987, 9. Мөнхбаяр, Эрэгдэндагва, 1970, 10. Мөнхбаяр, Тэрбиш, 1997, 11. Terbish et al., 2007, 12. Terbish et al., 2006а, 13. Terbish et al., 2006b. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013