Бaг. Туруутан – ArtiodactylaОвог.
Бугынхан - Cervidae (Moschidae)
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны
ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж
болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Гирээ, гирэгчин эвэргүй. Гирээ дээд
уруул дороосоо илүү гарч эрүүнээс доош сөрдийсэн, 7 см хүртэл урт сэлэм
хэлбэртэй, хурц, тод цагаан соёотой. Гирэгчний соёо жижиг. Хажуу, зоо
хондлойгоороо бүдэг шаравтар толбо бүхий хүрэн бор, бараан хүрэн зүстэй. Хэвэл,
мөчдийн дотор тал цайвар. Хондлой сэрвээнээсээ өндөр, урьд хөл хойд
хөлөөс богино харагдана. Биеийн урт 93 см, сэрвээний өндөр 69 см, жин 14 кг
хүрнэ.
Тархац,
байршил нутаг:
Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Монгол Алтайн умард хэсгийн зарим
салбар уулсын ойгоор тархмал. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруу
баданга хүдэр тархан байршихад тохиромжтой нөхцөл ихтэй болохыг энэ бүс нутагт
Монгол орны баданга хүдрийн нийт нөөцийн 83 хувь байгаа дүн нотолно. Уулсын ар
хажууд 1700-2300 м өндөрт хуш, хуш-шинэс, шинэсэн ойд амьдарна. Сүүдэрлэг
хэц хажуугийн хөвдөн дэвсгэртэй хөрс, модны хаг ихтэй, унанги модтой балар
шигүү ойд байршина. Ой доторх хад цохио, асганд тааралддаг, задгай газар
үзэгдэхгүй. Байршлаа улирлаар бага өөрчилдөг. Тодорхой хэcэгхэн газар байнга
нутаглана.
Амьдралын онцлог: Ороо нийлэгт XII сарын дундаас орж,
YI сарын эцэс, YII сарын эхээр голдуу ихэр шовшоорой төрүүлнэ. Сүрэглэдэггүй.
YII-YIII сард гуужна. Зун голдуу ургамал, ихэвчлэн хаг хөвд иднэ. Шовшоорой 2
сар гаруй хөхүүл байна. Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт
дуугарна.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Их
агналтаас энэ зууны хорь гучаад онд тархацынхаа ихэнх хэсэгт нэлээд цөөрчээ. Далаад онд тус улсад 60-80 мянга байсны 44 мянга Хэнтий, Хангайд
тохиолдов. Элбэг газраа 1000 га-д Хэнтийд 21-35, Хангайд 6-8 толгой
бүртгэгдэж байв. Түүнээс хойш популяцийн хэмжээ багасч 1990-ээс 2000 оны
байдлаар нягтшил 1км2-д 1.2-оос 0.2 болтлоо буурсан байна. БОАЖЯ,
Дэлхийн Банк, Голландын засгийн газар “NEMO-II” төсөл зэрэг байгууллагын
санхүүгийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гүйцэтгэсэн “Монгол
орны ойн туруутан амьтдын популяцийн үнэлгээ” 2010 судалгааны ажлын тайланд
34796 км2 нутагт 1000 га-д 1.9 бодгаль ноогдох нягтшилтайгаар 6525 толгой
баданга хүдрийн нөөцтэй хэмээн тогтоосон. Сүүлийн жилүүдэд хүдрийн заарыг авах
зорилгоор хулгайн агналт ихэссэнээс тоо толгой эрс цөөрөх болов.
Байгальд чоно, шилүүс, нохой зээх, баавгайд бариулдаг. Дэлхийн хэмжээнд
ховордсон, устах аюулд орсон зүйл.
Хамгаалсан
байдал:
1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор
амьтнаар, Монгол улсын улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн
ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II
хавсралтад тус тус бшртгэсэн [8]. Хүдрийн байршил нутгийг Хангай, Тарвагантай,
Хан Хэнтий, Богдхан уулын дархан газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт
газарт хамруулжээ. Баданга хүдрийн тархац нутгийн 6971км2 нутаг нь улсын тусгай
хамгаалалттай газар нутагт, 3854 км2 нутаг нь орон нутгийн тусгай хамгаалалттай
газар нутагт хамрагдсан байна.
Хамгаалах арга хэмжээ: Хүдэрийг хууль бусаар агнах, заар худалдах, худалдан авах, дамжуулах, хилээр нууж гаргах зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах, тархац, нөөц, биологи, экологи онцлогийг судлах, зориудаар өсгөн үржүүлэх, үндсэн тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцуулан хамгаалуулах, удмын санг хадгалах.
ArtiodatylaStatus: Very rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as Vulnerable; Regionally evaaluated as Endangered.
Distribution and Range: Khentii, Khovsgol and Khangai Mountains and the forests of northern Mongol Altai. Khovsgol Mountains and Khangai Range has most favorable conditions for Musk Deer, which is home to 83% of the entire Mongolian musk population.
Habitat: Birch (Betula spp) and larch (larix spp) forests at 1700-2300 m. Prefers dense forest covered with moss, lichen open areas. Permanently resident within a norrow range.
Population and Threats: During the 1920-1930-ies numbers were sharply reduced due to excessive hunting. In the 1970 ies the population numbered 60,000-80,000, of which 44,000 were in the Khentii and 6-8/1000 ha in Khangai. Since then the population declined, in 1990-2000 density per sq km decreased from 1.2 to 0.2. In 2010 assessment report on estimated that on territory of 34796 km2 with densities of 21-35/1000 hectares, the total resources of musk deer is 6525 heads. Demand for musk in the eastern markets has increased illegal hunting. Predators are Wolves, Snow leopards, and Wolverines.
Conservation and measures: Hunting became seasonal in 1926. Musk trading was stopped in 1930. Hunting completely prohibited in 1953. Listed as Very Rare in the Annex of the Mongolian law on Fauna. Included in Appendix 2, CITES. Musk Deer distribution area included in the Khangai, Tarbagtai, Khan Khentii, Bogdkhaan, Uul Strictly Protected Areas and Gorkhi Terelj National Park. Its distribution areas’ 6971 km2 is within the state Protected Areas, and 3854 km2 within the Local Protected areas.
Further Action: Put to stop illegal hunting, trading, transfer, smuggling through borders, enforce. Study distribution and range based on biological and ecological research, implement programs on captive breeding, employ cooperative conservation methods of natural resource management within the main habitat area involve local participation in conservation efforts, preserve gene pool.
Эх зохиол, мэдээ: 1. Козлова, 1933, 2. Банников, 1954, 3. Дуламцэрэн, 1971, 4. Дуламцэрэн, 1972, 5. Соколов нар, 1982, 6. Дуламцэрэн, 1989, 7. Правило охоты на территории Монголии, 1926, 8. CITES, 1994, 9. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 10. Монгол орны ойн туруутны популяцийн үнэлгээ тайлан, 2010, 11. Цэнджав, 2000, 12. Цэнджав, 2002. Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013
Бусад эх сурвалжид: Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарна. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой бөгөөд бусад ямар ч амьтанд байхгүй содон зүс юм. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг. Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. Энгийн 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг.
Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа. Биологийн үүрэг бүхий үйл ажиллагааны үед түүний булчирхайнаас нийлмэл бодис ялгардаг. Түүнийг заар гэх бөгөөд энэхүү заарныхаа тусламжтайгаар өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Хүдрийн заар нь гоо сайханы бүтээгдэхүүний гол түүхий эд бөгөөд дэлхийн зах зээлд алтнаас ч илүү үнэ хүрдэг байна. Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухаанд онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд ч болдог. Дэлхийн 10 гаруйхан улсад хүдэр амьдардаг. Эдгээрээс цөөн хэдэн улс орон гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэр 1980 онд 44000 байсан бол одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна. 1996-2001 онд жил бүр 2500-3000 тоо толгойгоор агнагдаж цөөрсөн бөгөөд одоо бараг үзэгдэхээ больсон байна.