Lat: Oenanthe pleschanka (Lepechin, 1770)
Mon: Мяраан чогчиго, мяраан чогчоохой
Rus: Каменка-плешанка
Eng: Pied (Pleschanka) Wheatear
Jap: Seguro-sabakuhitaki (セグロサバクビタキ)
Монгол оронд өргөн тархсан нүүдлийн шувуу юм. Чогчоохой янз бүрээр исгэрч, жиргэж дуугардаг болохоор зарим хүмүүс “адуучин хүү” ч гэж нэрлэдэг. Адууч чогчоохой, бүжимч чогчоохой, цөлийн чогчоохой, мяраан чогчоохой гэх мэт олон янз бий. Ихэнхдээ зурамны хаягдсан нүхэнд өндөглөдөг. Хавар эрт ирж 4-р сарын сүүл 5 сарын эхээр голдуу 4-6 өндөг гаргадаг. Ялаа шумуул, өт хорхой, жижиг шавьжаар хооллоно. Их хөдөлгөөнтэй соргог хэдий ч хүнээс төдийлэн айхгүй, үүр өндгийг нь сүйтгэхгүй бол нэг үүрлэсэн газраа жил бүр дахин ирж үүрлэдэг.
Эм шувуу өндгөө дарж, ангаахай болсон цагаас эхлэн эр, эмгүй хоол тэжээл зөөн тасралтгүй хооллох бөгөөд ангаахайн хөгжил маш хурдан байдаг. Хоолоо авсан ангаахай дөнгөж залгиад л цааш эргэн ээждээ ялгадсаа өгөх бөгөөд эх нь ялгадсыг нь дааж ядан зөөдөг. Ялгадас нь гадуураа нимгэн ууттай, цэлцэгнэсэн шингэн байх бөгөөд эх нь холдуулан задлан үздэг нь сонирхолтой. Магадгүй ялгадаснаас нь тэжээлийн бүрдлийг нь мэддэг байж болох юм. Намар нилээд орой 10 сар дундаа ортол байж байгаад нүүн оддог шувуу юм.