Хярс (Vulpes corsac, Linnaeus 1758)

Биеийн галбир хэмжээ зүс: Биеийн галбир төрхөөрөө үнэгтэй төстэй боловч илэрхий жижиг биетэй. Биеийн өнгө хул шаргалдуу саарал, сор үсний үзүүр цагаан тул  мөнгөлөг туяатай харагдна. Сүүл богино үзүүр нь хар. Өвлийн үс тод улаан шаргал, зуны үс улбар цайвар. Биеийн урт нь 50-60 см, сүүлний урт 25-36 см, чихний урт 6-9 см, биеийн жин 2-3 кг хүрнэ.

Амьдралын онцлог: Голдуу харуй бүрийгээр явдаг. Насан туршид хосоороо амьдардаг. Нүхэнд орогноно. Жижиг хөхтөн ялангуяа үлийн цагаан, жижиг шувууд, мөндөл, туулай, огдой, шавьж зэргээр холлоно. Ороо хөөцөлдөөн нь 2 дугаар сард болно. Хээл тээх хугацаа 50-60 хоног. Жилд нэг удаа төллөх бөгөөд дунджаар 3-6 гавар төрүүлнэ. Гаврууд намар болтол эхтэйгээ амьдарна. Байгалийн нөхнөлд 6-7 орчим насална.

Амьдрах орчин: Хээр болон цөлөрхөг хээрт байршин амьдарна.