Дуучшувуу (Ногоовтор дуучшувуу)

Lat: Phylloscopus trochiloides (Sundevall, 1873)

Mon: Ногоовтор дуучшувуу, Ногоовор дууч шувуу

Rus: Зеленая пеночка

Eng:  Greenish Warbler 


Ногоон дууч, ногоовор дууч, борлог дууч гэх мэт хоорондоо их адилхан төрөл садангуудтай. Хангай, Хэнтийн нурууны мод, бутанд амьдарч намар халуун дулаан орон руу нүүгээд, хавар 4-р сарын сүүлээр эргэж ирдэг. Жижиг шавьжаар хооллож мод, бутанд хорогдон амьдрах бөгөөд их хөдөлгөөнтэй, сэргэлэн харьцангуй, жижигхэн шувуу юм. Тэсвэр муутай гэж болно, намар оройтож буцах, хоол тэжэээл дутагдсанаас амархан үхдэг. Бут сөөгөнд үүрлэж 4-6 өндөг гаргадаг. Говьд хавар, намар нүүдлийнхээ үеэр, ихэвчлэн бороо цасны чийгний үеэр их идэвхжиж бутнаас бут дамжин, нисч явдаг. Хөдөлгөөн ихтэй, үргэлж бут сөөгний жижиг шинэ өт хорхой, шавьж, ялаа, шумуулаар хооллодог учраас барьж тэжээх боломжгүй ажээ.