Ойн булга (Martes zibellina, Linnaaeus 1758)

Баг. Мах идэштэн - Carnivora
Овог. Суусрынхан – Mustelidae

Cтатус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Эрэгчний биеийн урт 390-450 мм, сүүлний урт 118-159 мм, харин эмэгчний биеийн урт 375-420, сүүлний урт 115-145 мм байдаг. Гавлын ясны кондилобазаль урт эрэгчнийх 75.2-82.1 мм, эмэгчнийх 72.1-79.6 мм, сонсголын ясны өргөн эрэгчнийх 33.0-37.1 мм, эмэгчнийх 31.7-34.7 мм, гавлын ясны өндөр эрэгчинд 28.4-30.9 мм, эмэгчинд 26.7-30.0 мм, жин 1100-1700 гр хүрнэ. Биеийн өнгө газарзүйн бүс бүслүүрээс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг. Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ нилээд цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн байдаг. Мөч богино, бахим. Өехийдөө шаргалдуу толботой байх боловч, хааяа толбо илрэхгүй.

Тархац, байршил нутаг. Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Хэд хэдэн салбар зүйл (M.z.sajanensis-Хөвсгөлийн уулсын зүүн хэсгээр, M.z.princeps-Хэнтийн нуруу, Монгол дагуурын хээр, M.z.averini-Монгол Алтайн нуруугаар) тархан байх боломжтой талаар тодорхой таамаглал байгаа ч уг зүйлийн ангилалзүйн судалгаа бага хийгдсэн. Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчидын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцлийг бүрдүүлдэг байна. Голын хөндийн шинэс, улиас, гацууран төгөл, болон торлогон ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг болно. Хэнтийд булга тархсан нутгийн 1000 га дутамд 9-15 толгой тохиолдож, эзэмшил нутаг 0.3-3.2 км2 байх ажээ.

Амьдралын онцлог. Хоногийн турш идэвхтэй, өдөр шөнийн амьдралтай. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Ойн булга идшиндээ сээр нуруутан (ойн төрөл бүрийн жижиг мэрэгчид, туруутан амьтад), шувуу, сээр нуруугүй амьтад төдийгүй самар, жимс зэрэг ургамлын гаралтай тэжээлийг иддэг элдэв идэштэн амьтан. Идэш тэжээлийн 60-70%-ийг ойн жижиг амьтад, 30-40%-ийг самар эзэлдэг. Ихэвчлэн бартаа ихтэй, наранд ээвэр, идэш тэжээл элбэгтэй хуш, хуш шинэсэн ойд хад асганы ан цав, модны хөндийд, заримдаа жирх, хэрэм, тоншуул зэрэг амьтан, шувуудын орхигдсон нүхэнд орогноно. Ороо хөөцөө 6-7-р сард орно. Гуужилт 3-р сарын дундаас эхлэж, XI сард үс хөрс бүрэн гүйцнэ. Хээлээ 260-280 хоног тээгээд модны хонгилд 3-4, хааяа 7 хүртэл тооны хойв төрүүлнэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан. Энэ зүйлийн популяцийн талаар мэдээлэл маш бага. 1966-1968 онд Төв Хэнтийд 1000 га-д 11.7 бодгалийн нягтшилтай байсан бөгөөд 1970-аад онд энэ бүс нутагт 10000 бодгаль байна гэж үнэлсэн. Тархац нутгийг нийтэд нь хамруулан тоо толгой нөөцийг үнэлэн тогтоогоогүй. 2000-2003 онд ХХДЦГ-ын орчны бүсэд хийсэн судалгаагаар, 12754 км2 нутагт нийт 795 толгой тус бүс нутагт 2008 онд Биологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар, 4406 км2 нутагт 1000 гаруй толгой ойн булга бий хэмээн үнэлэн тогтоожээ. Тархац, популяцийн өөрчлөлтөнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хууль бус агналт юм. Арьс өндөр үнэтэй бөгөөд монголын популяци агналтаас үүдэн буурсаны баримт нь 1910-1920 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр 4000-5000 ширхэгийг бэлтгэн нийлүүлж байснаа, XX зууны эхэн үеэс аажмаар багасч, 1927-1929 он гэхэд 300-500 болтлоо буурсан байна. Мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг байгалийн нөөцийн ашиглалтаас үүдэлтэй болон ойн түймэр ойн булганы амьдрах орчныг доройтолд оруулж байна. Устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн. Энэ зүйлийн тоо толгой буурсаны улмаас 1953 оноос өнөөг хүртэл агнахыг хориглосон. Тархац нутгийн 20 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг. Хамгаалах арга хэмжээ: Агналт илүүтэй хийгдэж буй бүс нутагт нарийвчилсан судалгааг хийх, тархац, нөөц, экологийн онцлогийг нарийвчлан судалж, хууль бусаар бэлтгэж байгаа арьс үс, агналтыг таслан зогсоох амьтны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, мэдээллийн сан бүрдүүлэх, байнга байршин амьдардаг цөм нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хамгаалалтыг сайжруулж, байгалийн нөхөн төлжих нөхцлийг бүрдүүлэх, удмын санг хадгалах.

Martes zibellina (Linnaeus, 1758)
Carnivora

Mustelidae

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Leasted Concern; regional evaluation-Vulnerable.

Distribution and range: Finland, Russian Federation, China, DPRK, Japan in Mongolia: Khentii, Khovsgol, mountain ranges Soyon mountain in Altai, estuary of Bulgan River. There are some subspecies, i.e., M.Z Sajanesis distribution in the eastern Khovsgol mountain range, M.z.princeps in Khentii mountain range, Mongol Daguur Steppe, M.z.averini-in Mongolia Altai mountain range, yet very little studies carried out on subspecies classification or designations. Population destiny in Khentii mountain range was estimated at 9-15 heads per 1000 hectares, habitat ranging 0.3-3.2 km2.

Habitat: Boreal, coniferous forest, taiga, stony screes, in crevisses of rocks, cliffs, in hollow, of trees, in dens abandoned by squirrels, woodpeckers.

Population and threats: Very little data available on population. Threats: Illegal hunting is the main factor impacting the distribution, population trends. Furs of this species is highly valued; example of hunting caused population decrease: between 1910-1920 an estimated 4.000-5.000 skins were collected nationwide, by the beginning of 1920-ies the level declined, and by 1927-1929 declined to 300-500 skins annually. Habitat loss a big threat, caused by increased resource extraction, I,e ., logging collecting pine, nuts berries, as well as wildfires.Might become extinct.

Conservation efforts: included as Rare in the Annex I, Mongolian Government Resolution #7 “Approval of the list of Endangered Animals” (July 2012); Due to the species population size decrease, hunting was prohibited between 1953-2000 21% of the species range in Mongolia occures within the SPA.

Further Action: Conduct a complete survey in areas with more intense hunting, study its distribution, population based on ecological research, establish a data base of illegally hunts and collection of skins, reflect hunting restrictions and prohibitions in the species management plan; protect the distribution area, especially the main areas of permanent habitat within the State and local Protected Areas; improve conservation efforts; support natural reproduction, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Батсайхан нар, 2010, 3. Монгол орны хөхтөн амьтны улаан данс, 2006, 4. Дуламцэрэн,1970, 5. Хан Хэнтийн ДЦГ-ын баруун хэсгийн хөхтөн амьтдын судалгаа, судалгааны тайлан, 2008, 6. Хан Хэнтийн орчны бүс нутгийн агнуур зохион байгуулалтын үндэслэл, бичмэл тайлан, 2003 7. Хотолхүү 1982, Монгол улсын Улаан ном, 2013