Lat: Corvus corone (Linnaeus, 1758)
Mon: Хар хэрээ
Rus: Черная ворона
Eng: Carrion Crow
Jap: Hashiboso-garasu (ハシボソガラス)
Дэлхий дээр хэрээний овогт
багтах 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу байдаг. Хэрээ амьтны сэг зэм, жижиг
сээр нуруутан, шавьж, ургамлын үр тариагаар хооллодог. Хавар бусад шувуудаас
эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод бут, бургас, хадан цохио, байшин
барилгуудад үүрлэн 3-9 ширхэг өндөг гаргана. Энэ овогт багтдаг шувууд ухаалаг
байдгаараа онцлог. Өөрийн үүрэндээ таалагдсан элдэв чамин өнгөтэй, гялалзсан
шил толь, зүүлт гэх мэтийг авчирч хадгалан өмчирхдөг.
Хэрээнийхэн хэмээх овгоос
12 зүйл шувуу нь Монгол оронд нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь
хон хэрээ, хар хэрээ, шаазгай билээ. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан
жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт
багтдаг олон шувууд байдаг. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр
нь, Ази, Америкийн талд тархан хаа сайгүй амьдардаг. Саарал хэрээ Монголд бараг
байдаггүй. Монголын судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ нь 1.8 кг
жинтэй байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том,
биерхүү байдаг.
Хэрээ нь хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг гэнэ. Гэхдээ нэгнээ үхвэл араас нь үхдэггүй бөгөөд харин үр удам ирээдүйгээ бодон хажуугийн хостойгоо эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг ба дахин өөр нэгэнтэй ханилдаггүй үнэнч шувуу ажээ. Хэрээ нь өндөр мэдрэмжтэй, зөнч бөгөөд түүнийг дэлхийн аль ч улсын бөө нар ихэд хүндэтгэдэг ажээ. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн зарим бөө тайлбарладаг. Хэрээний ухааныг шинжлжэх ухааны ололтоор батласнаас гадна түүнийг аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай хэмээн үздэг байна. Хүмүүс бид хатуу, зөөлний тэмдгээ хасаад 33 авиатай байхад хэрээ 46 орчим авиа гаргадаг. Ангаахай байхдаа хэрээнүүд ижил дуугардаг боловч томрох тусмаа дуу хоолойнд нь авианууд нэмэгдэж байдаг байна.
Хэрээ их урт настай хүний насаар тооцвол 45-60 жил амьдардаг. Хэрээний өндөг
гараад 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирдэг. Хэрээ жил болгон шинэ
үүр засдаг. Түүний нэг, хоёр жил ашигласан үүрийг шонхор, сар шувууд эзэмшдэг
байна.