Тутгалжин (Бичилхэн тутгалжин)


Lat: Numenius minutus  (Gould, 1841)

Mon: Бичилхэн тутгалжин

Rus: Кроншнеп-талютка

Eng: Little Curlew

Jap: Ko-shakushigi

Бор сааралдуу өнгөтэй ба гэдэс хэвлий нь цагаан, энэ төрлийн бусад зүйлтэй харьцуулахад богино, доош махийсан хошуутай. Энэхүү шувуу нь Сибирийн алс хойд хэсэгт амьдрах ба өвлийн улиралд нүүдэллэн Австралийг зорьдог. Маш ховор тохиолдолд баруун Европт таардаг. Голын хөндий нуурын эрэг, хөвөөгөөр нүүдлийн үедээ байршдаг. Монголд Халх, Хэрлэн, Улз гол, Буйр, Хайчийн цагаан нуур, Дарьгангын холбоо, Ганга нуур, Орог, Өгий нуур, Холбоолж нуур, Орхон гол, Завхан голын хөндий, Сангийн далай, Эрхэл, Хар ус нуурт нүүдлийн үедээ тааралдана.