Холимог идэштэн. Гол төлөв өвчилсөн жижиг загас ургамлаар хооллодог боловч хоол тэжээл ховордсон үед өөрийн жараахайг ч идчихдэг байна. Загас жараахайгаар хооллодог ч түүнийг махчин загасны ангилалд оруулдаггүй аж. Түүнд махчин загасны шүд байдаггүй.Харин багалзуурын залгиурын орчимд нь хоол тэжээлээ бутлах үүрэгтэй 5-6 ширхэг араа шүд байдгаараа онцлогтой.Биеийн өнгөн нь цайвар ногоон боловч хажуу талаараа мөнгөлөг цагаан эсвэл шаргал туяатай харагддаг.
Бусад сугасын төрөлтэй харьцуулахад доод эрүү нь урт, толгой томтой. Биейин хамгийн урт нь 1 метр, жин 5.2 кг хүрдэг байна.Гэхдээ биеийн уртын 30 гаруй хувийг том толгой нь эзэлдэг байна.Бие гүйцсэн сугас ганцаара эсвэл 2-3-раа амьдардаг бөгөөд хол нүүдэл хийдэггүй аж.Нохой сугас нь өсөлт удаантай боловч харьцангүй урт насалдаг. Дунджаар 20-30 жил наслах чадвартай. Судлаачдын гаргасан мэдээгээр 1983 онд 44 настай сугас баригдаж байжээ. 8-9 насандаа бийеийн урт нь 20-24 см болох бөгөөд энэ үед үржилд орно.Эм сугасыг атуу гэнэ.Хавар зуны улиралд элс , хайрга болон заримдаа ургамалд түрсээ хэсэг хэсгээр шахдаг бөгөөд нэг атуу дунджаар 26-34мянган түрс гаргадаг байна.Нохой сугасны маханд 14-18 хувийн уураг, 0.9-2 хувийн өөх тос , 1-1,5 хувийн эрдэс бодис агуулагддаг.энэ загасны ихэнх хувийг толгой эзэлдэг учраас махны гарц муутайд тооцдог.