Шивэр хилэм (Siberian Sturgeon)

Баг. Хилэмтэн – Acipenseriformes
Овог. Хилэмийнхэн - Acipenseridae
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Нуруун тал бор саарал, хэвэл цайвар шаргал өнгөтэй. Хошууныхаа доод талд байрласан амтай. Хоёр хос сахалтай. Арьс, ялангуяа толгойн хэсэгтээ товхон хайрстай. Нурууны сэлүүр 38-53, хэвэл сэлүүр 22-32, төгсгөлийн сүвийн сэлүүр 20-32, цээжний сэлүүр 36-51 гуурстай. Нурууны сэрвэн 11-17, хажуугийн сэрвэн 47-53, хэвэл нь сэрвэн 10-12, залмагайн өргөс 36-45. Заламгайн эхний нумд 31-44 өргөстэй. Tархац, байршил нутаг: Обь мөрнөөс Колым хүртлэх голуу, Иртыш гол, Енисей мөрөн, Байгаль нуурт тархсан. Олон голын бэлчир, Сэлэнгэ мөрөн түүний цутгалан голуудаар тархана. Тавиад оноос Сэлэнгэ, Орхон, Туул гол өгсөн ганц нэгээр нүүдэллэн ирж, нутагшиж эхэлсэн. 1988 онд Булган аймгийн Хантай багийн нутаг Эгийн голоос баригдаж байв. Жараад оноос хууль бусаар хайр гамгүй агналтаас эрс ховордсон. Өнөөгийн байдлаар, манай оронд 3 газар түрсээ шахдаг гэж үздэг. Амьдралын онцлог: Хөдөлгөөн багатай. Голын гүн, эргүүлэгтэй усны ёроолд элс, лаг шавартай газар хошуугаа газар шүргүүлэн хэвтэж, ус сорон, ёроолын элдэв шавж, зөөлөн биетэн, ургамлаар хооллодог. Үржих үедээ Байгалнуурын савын голоос Сэлэнгэ мөрнийг өгсөн нүүдэллэн манай улсын нутагт ирж түрсээ шахдаг. Зарим бодгаль монголын гол, мөрөнд нутагшин идээшиж байна. Биеэр нэлээд том, Байгаль нуурын хилэм 100-115 кг хүнд. Судлаачдын ажиглалтаар, Дэлгэр мөрний 10 гаруй настай хилим 1.1-1.3 м урт, 5-7 кг жинтэй байв. Атуу 12-14 насандаа 108-120 см урт, 5-7 кг жинтэй, атуух 10-12 настайдаа 95-108 см урт, 4-6 кг жинтэй үедээ үржих чадвартай болно. V сарын дундаас VI сарын 15 хүртэл ус, 10-15 хэм дулаан байхад, усан доорх хайрга чулуун дээр, чулууны завсар түрсээ шахна. Нэг атуух 3-11кг хар түрс гаргана. 138 см урт биетэй, 16 кг жинтэй загас дунджаар 211 мянган түрстэй байдаг. Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөөцийг нарийвчлан тогтоогоогүй. Түрсээ жил өнжиж шахдаг, удаан үржилтэй загас. Гучаад оноос Байгал нуур, Сэлэнгийн савын гол мөрнөөс хууль бусаар агнаж, Сэлэнгэ мөрний цутгал голуудын усыг бохирдуулснаас нөөц багасч байна. Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд Acipenser baeri baikalensis Nikolski, 1896 салбар зүйл нь орсон. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн I хавсралтад тус тус бүртгэгдсэн. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг судлах, байршил нутгийг тусгай хамгаалалтад авах, гадагш урсгалгүй голд нутагшуулах, зориудаар өсгөн үржүүлэх, замаар тоо толгойн өсөлтийг дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн болон төрийн бус байгууллагыг бүх талаар дэмжиж, хууль бус агналтад тавих хяналтыг сайжруулах, сурталчилгаа хийх.



Acipenser baerii Brandt, 1869
Siberian Sturgeon
Acipenseriformes-Sturgeon
Acipenseridae-Sturgeons

Status: Rare. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the fish is listed as Critically Endangered.

Distribution and Range: In the rivers from Obi to Kolym, Irtysh, Yenisei and in Lake Baikal. In Mongolia: Olon Goliin belchir (confluence of rivers), the Selenge Rivers and its tributaries. Since 1950, it has spread to other rivers including the Orkhon and Tuul. Caught in the Eh river in Khantai bag (country) in Bulgan aimag 1988. Has become rare since 1960th due to illegal fishing. Currently three places indicated as breeding sites in Mongolia. Habitat: Not researched in details. Population and Threats: the population has not been fully assessed. Spawns every two years. The population has been decreasing since 1930, due to over fishing and water pollution In Lake Baikal and rivers in the Selenge Basin. Conservation Measures: Fishing prohibited since 1945. Included in the list of rare species in 1995. Included in the list of rare species in 1995. In the Mongolian Red Book included its subspecies Acipenser baeri baikalensis Nikolski, 1896. It is listed in CITES Appendix II and the Ramsar Convention (Convention on Wetlands of International Importance especially as Waterfowl Habitat) Appendix I. Further Action: Assess in detail the distribution and population, include habitat within the NSPAN, support population growth breeding it in adequate areas, control illegal fishing involving civil.

Эх зохиол, мэдээ: 1. Егоров, 1961, 2 . Дулмаа, 1970, 1985, 3. Дашдорж, 1976, 4. БНМАУ-ын загас, I-II боть, 1983, 1985, 5. БНМАУ-ын Улаан ном, 1967, 6. Красная книга Бурятской АССР, 1988, 7. Монгол улсын улаан ном, 1997, 8. Баасанжав нар, 2001, 9. The IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCN SSC, Gland and Cambridge. 2001, 10. Mongolian Red List of Fish, 2011, 11. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн лавлах, 2001, 12. Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц, 1998    Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013