Баг. Яргайтан - Salmoniformes
Овог. Хулдынхан - Salmonidae
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын
шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.
Таних шинж: Бүдүүн, уртавтар биетэй. Ам тэгш, том. Эрүү тагнай бөх шүдтэй, толгой дээрээ жижиг дугуй бараан толботой, биеийн гадаргуудаа хагас сар хэлбэрт хар толбуудтай. Нуруу боровтор бараан, хажуу тал зэсэн улаан хүрэн, өехий мөнгөлөг цагаан өнгөтэй. Нурууны өөхөн сэлүүртэй. Үржлийн үед хэвэл, сүүлний сэлүүрүүд улаан ягаан өнгөтэй. Дээд эрүү уртавтар, нүднээс хойш давсан. Залуу бодгалийн биеийн хажуу 7-10 хар өнгийн хөндлөн судалтай. Тархац, байршил нутаг: Обь, Лена, Кама мөрөн, Агнуурын тэнгисээс Амар мөрний сав хүртэл тархсан. Сэлэнгэ мөрний томхон цутгал голууд, Дархадын хотгорын зарим нуур, Шишгэд, Хөг, Дэлгэрмөрөн, Эг, Онон, Хэрлэн, Халх гол, Буйр нуурт тархжээ. Амьдралын онцлог: Өндөр газрын хүйтэн устай нуур, ширүүн урсгалтай голын усанд амьдрах зохилдолгоотой. Голын гүнзгий булан тохойн усанд өвөлжиж, хаваржина. Залуу тул бага усны элдэв сээр нуруугүй амьтнаар хооллож байгаад, 4 наснаас махан идшинд шилжин жижиг загас, хөхтөн амьтад, шувууны ангаахай, дэгдээхий барьж иднэ. Дархадын хотгор, Олон голын бэлчирээс 22-34 настай, 1.2-1.5 м урт, 22-45 кг жинтэй тул байснаа, 1979-1991 онд, 3.36-79.2 см урт, 430-4200 гр жинтэй болжээ. Урт настай, дунджаар 40 гаруй жил насалдаг. 7 наснаас бэлэг боловсорч, үржилд орно. Хавар 5-р сарын эхээр голын цөн түрэх үед үржих газраа хуран цугларч, түрсээ шахна. Голын эхний хайрган ёроолтой, түргэн урсгалтай хэсэгт үржинэ. Нэг атуу 8375-25380 түрс гаргана. Тоо толгой, хомсдох шалтгаан: Өвөлжих, хаваржих цүнхээл гүн газрыг хөндөн сүйтгэх, алт олбдворлолт болон бусад тохиолдлоор ус бохирдох, хууль бусаар агнаснаас тархац нутагтаа хааяагүй эрс ховордож байна. Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Монгол улсын улаан номонд орсон. Онон, Хэрлэн голын хэсэгчилсэн нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Уг загасыг зориудаар өсгөн үржүүлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж, түүнийг хамгаалах чиглэлээр холбогдох олон улсын байгууллагатай хамтран “Тул” төслийг хэрэгжүүлсэн. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг тогтоох, үржлийн нутгуудыг тодорхой хугацаатайгаар тусгайлан хамгаалах, гадагш ургсгалгүй гол, нуурт нутагшуулах, тул үржүүлгийн газрыг байгуулах, тархац нутгийг мэргэжлийн болон төрийн бус байгууллага, нутгийн байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд хариуцуулан хамгаалуулж, хууль бус агнуурыг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоож, сурталчилгааг тогтмолжуулж, хяналтыг чангатгах.
Hucho taimen Pallas, 1773
Taimen
Salmoniformes-
Salmonid
Salmonidae-
Salmons, Salmonid fishes
Status:
Rare. According to the IUCN Red List Categories and Criteria, the fish Is
listed as Critically Endangered.
Distribution and Range: Obi, Yenisey and Kama River basin. In Mongolia: the mayor tributaries of the Selenge River. Lakes in the Darkhad Depression, Buir lake and The Shigshed, Khog, Delgermuren, Onon, Kherlen and khalkh Rivers. Habitat: Not researched. But favorite habitat sites are: Cold water lakes and fast stream rivers in highland areas. Population and Threats: Dwindling of population because of disturbance of its winter and spring home ranges as deep hollow water pollution due to gold mining and over fishing. Conservation Measures: It was listed as a rare species since 1995. Included as a rare in Appendix of the Government resolution #7 from 2012 and in Mongolian Red Book. Some sections of the Onon and Kherlen Rivers are included within NSPAN. The experimental study is undertaken on its breeding. The conservation project “Taimen” is implementing jointly with international organizations. Further Actions: Assess the distribution, population and develop protection measures, including seasonal protection of spawning sites; breeding it in adequate areas, including rivers in internal water basin; establish breeding stations; involve in conservation activities the local community groups, stop the illegal harvesting and promote public awareness on necessity of protection of the species.
Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа 1977, 2. БНМАУ-ын загас I-II боть, 1983, 1985, 3. Красная книга Бурятской АССР, 1986, 4. Монгол улсын улаан ном, 1997, 5.Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 2012, 6.The IUCN Categories and Criteria (Version 3.1) IUCN SSC, Gland and Cambridge. 2001, 7. Mongolian Red List of Fish, 2011, 8. Баасанжав нар, 2001. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013
Хавар 5 дугаар сарын сүүлч 6 дугаар сарын эхээр голын цөн түрэх үед үржих газраа хуран цугларч, эмэгчин нь 14 мянган түрс шахдаг хэдий ч зөвхөн нэгээс хоёр нь байгалийн шалгарлыг давж амьдрах магадлалтай ажээ. Сэлэнгэ мөрний бүх цутгалан, Дархадын хотгорын нуурууд, Буйр нуурын сав газрын тул загас 65-130 сантиметр, жин нь 30-50 килограмм. Ерөөгийн сав газрын тул загас 100-170 сантиметр урт, жин нь 40-60 килограмм байдаг. Тул голын тогтуун хэсэгт хайргаар үүр засаж түрсээ шахчихаад орхиод явдаг. Тэдгээр түрс нь өөрийн өндгөн дэх уургаар тэжээгдэн загас болдог. Тул үржлийн үедээ хооллодоггүй, зуны турш бага хооллож, намар бол илүү сайн хооллодог байна. Өндөр газрын түргэн урсгалтай, харгиа ихтэй, хүчилтөрөгчөөр баялаг, тунгалаг хүйтэн устай голын гүн хэсэг, булан тохойд голчлон амьдардаг. Тулын маханд уураг 20.6 хувь, тослог 6.9 хувь, эрдэс 1.3 хувь агуулагддаг байна. Сүүлийн жилүүдэд тул нилээд ховордож байгаа учраас энэ загасыг хамгаалах сайн дурын байгууллагууд ч бий болжээ. Монгол оронд тул загас барих спорт агнуурын аялал нилээд хөгжиж байгаа бөгөөд энэ чиглэлээр ирсэн жуулчид тусгай зөвшөөрөл авч төлбөр төлж байхаар БОАЖЯ-наас гаргасан журамд заасан байдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах